Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Thursday, June 5, 2014

Эмчлэх уламжлалт аргууд


• Хэт ядаргаанд зєєлєн чємєгтэй чихрийг халуун сvvнд уусгаад нэг аягыг ууна. 
• Цусны євчинд жодоо модны холтсыг буцалгаж уувал нэн тустай. 
• Бvх тєрлийн хаванд нохойн хошууны ханд, хонины шинэ махны сайн шєл, сайн чанарын архийг тэнцvv найруулан ханд бэлтгээд єдєрт 3 халбага уухад хаван намдана. 
• Хэрэв шээс хаагдаж байвал цээнийн vндсийг чанаад 100-150 гр’ыг єдєрт 3 удаа уухад шээс хэвийн гарна. 
• Удсан хулмасыг арилгахад адууны хомоолын утаагаар суга хавийг утах буюу элэг бєєрєєр жигнэхэд vнэрийг авна. 
• Бєєр ойр ойр євдєєд байвал тэхийн шээгийг нунтаглаад нэг л усанд том халбагаар хоёр удаа хийж буцалгаад хандыг 3 єдєрт багтаан ууна. 
• Нvдний зовхи орчимд гарсан євдгийг мєнгєний балаар vрэхэд арилах талтай. ) 
• Биеийн аль нэг хэсэгт vv гарвал дєнгєн тєрсєн эхийн сvvгээр шавшиж арилгана. 
• Ходоодны шарх болон хоол зохихгvй болсон бол таван салааг хандалж уу. 
• Хэрэв шар євчин тусаад хvндрээгvй бол хятад байцааны цагаан шєл уувал нэн сайн.

Wednesday, June 4, 2014

Инээвэл эдгэнэ бас залуужна

Инээд дархлааг сайжруулна. Инээд нь халдварт өвчинтэй тэмцэхэд тустай. Хүн чин сэтгэлээсээ инээсний дараа амьсгалын замаар антител их хэмжээгээр ялгарч гардаг байна. Энэ нь нян, вирусээс хамгаалахад тустай. Инээд нь мөн түүнчлэн хорт хавдар зэрэг янз бүрийн өвчинтэй тэмцэгч лейкоцитийн ялгаралтыг нэмэгдүүлдэг.
-Инээд нь зүрхийг эрүүлжүүлдэг. Инээдний ачаар цусны судсууд тэлж, цусны эргэлт сайжирдаг. 10 минут инээхэд л цусны даралт илт буурч, холестерин үүсэх эрсдэл багасдаг байна. Инээд нь зүрхний дахь удаа дайрлагад өртөх магадлалыг бууруулдаг гэнэ.
-Инээд уушгийг хөгжүүлдэг. Инээд бол багтраа, бронхитоор өвчилсөн хүмүүсийн хамгийн шилдэг дасгал юм. Инээж байх үед уушигны үйл ажиллагаа идэвхиждэг. Ингэснээр цусанд хүчилтөрөгч орох нь ихэсч, чийгийн зогсонги байдлыг цэвэрлэдэг байна. Зарим нэгэн эмч нар инээдний үйлчилгээг цээжний эсийн физиотерапитай харьцуулан үздэг.
-Инээд биеийн галбирыг хадгалдаг. Инээд бол аэробикийн дасгапын нэг төрөл. Учир нь инээж байх үед бид их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ нь зүрхний үйл ажиллагааг хэвийн болгож, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Инээдийг "дотоод" аэробик ч хэмээн нэрлэдэг. Учир нь инээд нь дотоод эрхтнүүдэд массаж болж, илүү үр дүнтэй ажиллахад тус хүргэдэг. Инээд нь мөн гэдэс, нуруу, хөлийн булчинг хөгжүүлдэг. Нэг минутын инээд нь 10 минут хүндийг өргөх буюу 15 минут дугуй унасантай тэнцэнэ.

Сармисаар эмчлэхvй



Cармис хэрэглэх нь эрүүл байх нэг баталгаа болно.Сармис нь цус багадалтыг анагаах увидастай. Хэрвээ та цус багадалтын эсрэг эм бэлдмэл байнга хэрэглэж чадахгүй бол хоол идэхийн өмнө нэг хумс сармис заавал идээрэй . Цус багадалтыг эмчлэх бас нэг арга бол амьтны элэг, дэлүү, цус, өвчүү зэрэг болно.
Өтгөн цайг зарим хүмүүс сайн гэлцдэг энэ маш буруу ойлголт юм. Өтгөн цай нь цус төлжилтийг сааруулж өвчин сэдрээж хүний биед шингэх ёстой эрдэс бодисын хэмжээг багасгадаг. Цусны даралт ихтэй, зүрх судас, бөөр, элэгний өвтэй хүмүүс өлөн элгэн дээрээ өтгөн цай уувал өвчин нь сэдэрдэг. Иймд өглөө хярам, буцалгасан ус, зөгийн балтай ус, шингэн цай ууж байгаарай.

Хатаасан жимсний ашиг тус



Байгалийн аргаар наранд хатаасан үзмэнд хүний биед амархан шингэдэг ургамлын гаралтай сахар, кали, антиоксидант, хоол тэжээлийг шингээх файбер зэрэг бодисоор баялаг байдаг. Эрдэмтэдийн судалгаагаар үзэмийг холесторин багасгах зорилгоор өргөн хэрэглэж үр дүнд хүрч байгаа нь тогтоогдсон байна.

1. Байгалийн, ургамлын гаралтай глюкоз нь хүний бүед хамгийн чухал шим тэжээл, энерги өгдөг.
2. Кали, магнигаар ихээхэн баялаг байдаг нь цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгахад тустай. Үзэм давс хамгийн багатай калигаар их байдаг тул зүрхний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой.
3. Үзэмний ургамлын гаралтай файбер нь хоол тэжээлийн боловсруулах систем, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихээхэн дэмждэг. Үзэм нь усан үзэмтэй нэгэн адил дарсны хүчлийг агуулдаг тул хоол тэжээлийн шингээлт, ялгаралт, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд сайн байдаг.
4. Антиоксидант нь зүрхний шигдээс, хорт хавдарын эрсдлийг бууруулна.
5. Өлссөн үедээ их хэмжээний хоол идэхээсээ илүү бага зэргийн хатаасан жимсийг хөнгөн зууш маягаар хэрэглэснээр хэтрүүлж идэх , илүүдэл жинтэй тэмцэхэд тус нэмэр болдог.
Nutritive Values: per 100 gm.
  • Vitamin A: 50I.U
  • Vitamin B: thiamine .15mg.;
  • Riboflavin: 08mg.
  • Niacin: .5mg.
  • Vitamin C: trace
  • Calcium: 78mg.
  • Iron: 3.3 mg.
  • Phosphorus: 129 mg.
  • Potassium: 575 mg.
  • Fat: .5gm.
  • Carbohydrates: 71.2gm.
  • Protein: 2.3 gm.
  • Calories: 268



Хар чавганы ач 
холбогдол


Хар чавга бол эрүүл мэндийн онцгой, олон талт ашиг тустай хатаасан жимс юм.

• Хоол боловсруулах системийн шингээх үйл ажиллагааг сайжруулахад нэн тустай
• Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг, өтгөн хаталт, илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн үр дүнтэй
• Эрүүл мэндэд тустай антиоксидантыг хамгийн ихээр агуулдаг
• В амин дэм, ургамлын гаралтай глюкоз, кали, магни, бор зэрэг чухал амин дэмүүд болон эрдэс бодисоор баялаг байдаг.
• Дархлааны систем, ясны үйл ажиллагааг сайжруулахад тустай.
• Мөн тэжээллэг чанар өндөртэй хатаасан жимс тул глюкозын уусалтыг сайжруулах, холесторинийг бууруулах, зүрхний шигдээс болон хавдарын эсрэг үйлчилгээг дэмжих үйлчилгээтэй ургамлын гаралтай полифенол гэдэг бодис ихээр агуулсан байдаг.

Гэдэс цэвэрлэх арга



Хүн 40 нас хүрэхэд бүдүүн гэдсэнд өтгөний чулуу маш ихээр хуримтлагддаг. Үүнээс болж янз бүрийн өвчин үүсдэг. Тиймээс та сард, улиралд 1-2 удаа ходоод гэдэс, цөсөө угааж байгаарай. Ингэснээр та зөвхөн хоол боловсруулах замаа цэвэрлээд зогсохгүй амьсгал цэвэр болох, нойр сайжрах, нүүр болон биеэр гарсан тууралт арилж таатай өөрчлөлтийг мэдэрнэ. 

Бүдүүн гэдэсний өдөөгч чанар хэвийн болсноор бидний амьдрах чадвар дээшилж биеийн дархлаа хэвийн болно. Гэдсээ цэвэрлэхийн өмнө орой 19:00 цагаас хойш хөнгөн хооллож, өглөө өлөн байна. Өглөө 06:00-08:00 цагийн хооронд угаахад зохимжтой. Гэдэс цэвэрлэхэд 4-5 литр буцалсан бүлээн ус, 150-250 грамм хоолны давс хэрэгтэй. Өөрийн уух хэмжээгээр саванд буцалсан бүлээн ус хийж усаа шорвогдуу болгож ууна. Ус ууж дөрвөн төрлийн дасгалыг дарааллаар нь хийж дахин ус ууж дасгалаа дөрвөн удаагийн давтамжтай хийснээр доошоо гүйлгэж гэдэс цэвэрлэгдэнэ. 
ДАСГАЛ 1 
Нэг гараа хөхнийхөө орчим алгаараа доош харуулан тавьж газар хэвтэн духаа газар хүргэн гэдсээ түмбийлгэн амьсгалаа авч, тохойн үеэр өндийж толгойг дээш өргөн хөлийн өсгийг харан амьсгалаа гаргана. Энэ дасгалыг хөлийн өсгийг ээлжлэн харах маягаар дөрөв, дөрвөн удаа давтан хийнэ. 
ДАСГАЛ 2 
Хөлдөө мөрний хэмжээтэй зогсч толгой дээрээ гараа салаавчлан амьсгал авч гараа дээш өргөн хажуу тийш хазайж амьсгалаа гаргана. Мөн дөрөв, дөрвөн удаа давтана. 
ДАСГАЛ 3 
Хөлдөө мөрний хэмжээ авч хоёр гараа урагш болгож гэдсээ түмбийлгэн амьсгал авч гарыг хоёр тийш хүчтэй саван амьсгалаа гаргана. 
ДАСГАЛ 4 
Хоёр гарыг өвдгөн дээрээ тавин хагас суугаад амьсгалаа авч толгойг  хоёр тийш мушгин эргэж амьсгалаа гаргана. Мөн дөрөв, дөрвөн удаа өтгөн гартал хийнэ. Дасгал бүрийн хооронд усаа ууна. Гэдэс цэвэрлэгдэж дуусмагц давсгүй ус бага зэрэг ууна. 

ЦӨС УГААХ АРГА 

Өглөө өлөн дээрээ 06:00-07:00 цагийн хооронд угаана. Цөс угаах өдрийн өмнөх орой шилтэй рашааныхаа тагийг авч тавина. Маргааш өглөө нь аяганд рашаанаа дүүртэл хийгээд 25 граммын нунтаг Магнийн сульфатаа хийж уустал нь хутгаад ууна. Ууж дуусаад үлдсэн рашаанаа нэг цагийн дотор аажим ууж дуусгаад баруун хөхнийхөө дор бүлээн жин тавиад баруун хөлөө нугалан хэвлий рүүгээ шахан доошоо харж гүйлгэх хүртлээ хэвтэнэ. 

Энэ аргыг биеийн жин нэмэгдэх хандлагатай, таргалалт, өтгөн хаталт, цөсний хүүдийн агшилт муудсан үед, хоолны шингээлт муудах, харшлын өвчнүүд, ходоодны хүчил ихэссэн, хэт багадсан үед угаана. 

Харин өндөр даралттай, эсвэл хэт бага даралттай өвчтөнд, нүд болон тархины даралттай, ходоод гэдэсний шархлаатай, элэгний архаг үрэвсэл сэдэрсэн, хүндэрсэн үед, өндөр настанд хийхийг хориглоно. Хоёр аргыг хослуулан хэрэглэхдээ эхлээд гэдсээ угааснаас хойш 2-3 хоногийн дараа цөсөө угаагаарай. 

Энэ аргыг улиралд, жилд 1-2 удаа хэрэглэхэд бие цэвэрлэгдэнэ. Цэвэрлэгээг тогтмол хийж, эмчийн зөвлөсний дагуу зөв хооллож чадвал биеэс ялгарах эвгүй үнэр ч бас арилна. Хоол зөв шингэснээр туранхай хүн таргалах, тарган хүн жингээ хасах боломжтой. Ингэснээр та эрүүлжиж залуу сайхан төрхөө удаан хадгалж, урт насална.


Биед хуримтлагдсан хорт бодисыг хэрхэн гадагшлуулах вэ?

Хүн хөгшрөх тусам бие дэх хорт бодис хуримтлагдсаар элдэв өвчний үндэс болж байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Харин хорт бодисын хэмжээг буруу хооллолт, архи, тамхины хэрэглээ зэрэг хорт зуршлууд улам нэмэгдүүлж байдаг. Тиймээ тодорхой хэмжээнд хүн бие эрхтэнээ цвэрлэж байх зайлшгүй шаардлагатай юм. Ингэхдээ хааяа нэг цөс, ходоодоо угаах бус нарийн дараалалтайгаар цэвэрлэнэ. Жишээ нь: эхлээд гэдсээ, элгээ, дараа нь бөөрөө гэх мэт.
Гэдэс цэвэрлэх: 
Гэрийн нөхцөлд гэдсээ цэвэрлэх хамгийн энгийн арга бол давстай ус. Тэр дундаа далайн давс гэдэг дотрын хамгийн сайн цэвэрлэгч болдог.
Нэг литр усанд нэг амны халбага давс хийж уусгана. Нийт 10 аяга давстай усыг бага багаар 1,00-1,30 минутын дотор уусан байх ба энэ аргыг 3 хоногийн давтамжтайгаар өдөрт 3 удаа хийнэ. Харин бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоодны шарх, дотор эрхтэний хавдар зэрэг өвчтэй хүмүүс энэ аргыг хэрэглэж болохгүй.
Элэг цөс угаах:
Дээрх дарааллын дагуу элгээ цэвэрлэх хэрэгтэй. Элгээ цэвэрлэхээс 3 хоногийн өмнөөс олон төрлийн жимс, ногоог хоол хүнсэндээ хэрэглэвэл эмчилгээнд илүү тустай. Эмчилгээ эхлэх өдөр өлөн элгэн дээрээ 200-250 гр рашаан ууна. Рашааны таглааг урд орой нь авч, хийг гаргасан байх ба дээр нь 5 гр хүхрийн хүчил магнезийн давс хийснээр цөсний хана сайн цэвэрлэгдэнэ. Давс байхгүй тохиолдолд сорбитыг ашиглаж болдог. Рашаанаа 10-15 минутын дараа дахин ууна. Дараа нь цээжний хөндийн баруун доод хэсэгт бүлээн жин тавиад хоёр цаг орчим хэвтээрэй. Эмчилгээ хийж байхдаа бүлээн шингэн зүйл уух хэрэгтэй. Ер нь элэг цөсөө цэвэрлэж байх үедээ цагаан хоол хэрэглэж айвал бүр үр дүнтэй. Гурав дахь өдөр нь орой 19 хүртэл жимсний шүүс уугаарай. Орой нь элэгний орчим бүлээн жин тавиад 15 минут тутамд гурван халбага чидун жимсний тос болон гурван халбага нимбэгний шүүс ууна. Хэрвээ тос байхгүй бол магнези байж болно. Нэг аяга рашаанд 1-2 халбага магнези хийж уусгаад 15-20 минутад багтаан хоёр хувааж хэрэглэнэ. Тавьсан бүлээн жингээ хоёр цагийн дараа авах ба ингэсний дараа элгэнд хуримтлагдсан хорт бодис гадагшлана. Өдөрт 3 удаа бие зассаны дараа болон 12 цагийн дараа бургуй тавина. Эмчилгээ хийж дууслаа гээд хүнд хоол идэх хэрэггүй. Долоо хоногийн турш жимс, ногоогооо хооллох нь элэгний зөв цэвэрлэгээ болдог байна.
Тарвас бөөрийг цэвэршүүлдэг 
Бөөрний цэвэрлэгээ тун энгийн. Долоо хоногийн турш тарвас эсвэл хар талхаар хооллоно. Бөөрний чулуу, элстэй хүн бол шөнийн 2-3 цагийн хооронд бүлээн устай ваннанд хэвтээрэй. Учир ь энэ үед бөөр амарч байдаг байна. Бөөр цэвэрлэх бас нэг арга бол жодоо модны тос, шээс хөөх үйлчилгээтэй өвс хэрэглэх юм. Өвсийг нунтаглаж буцалгаад зөгийн балтай хамт хольж долоо хоногийн турш ууна. Долоо дах өдрөөс эхлэн таван өдөр, өдөрт 3 удаа, хоолноос 30 минутын өмнө 100 мл өвсний хандан дээрээ жодоо модны тосноосоо таван дуслыг хийж ууна.
Цусны тунгалагийг цэвэрлэх:
Цусны тунгалагийг цэвэрлэхийн тулд 2 литр буцалсан усыг хөлдөөж, дараа нь гэсгээнэ. Гэсгээсэн усан дээрээ 900 гр усан үзмийн шүүс болон нимбэг, жүржийн шүүсийг тус бүр 200 граммаар хийж найруулна. Дараа нэг халбага глауберийн давс, 100 гр борзонг найруулж өглөөнөөс эхлэн бага багаар ууна. Дараа нь бүлээн устай ваннанд ороорой. 30 минут тутамд 100 гр бэлтгэсэн усаа гурван өдрийн турш уух бөгөөд бэлдсэн ус нь өдөр бүр шинэ байх ёстойг анхаараарай.

Судас цэвэрлэх: 

Ингэхийн тулд 2 халбага нунтагласан бамбайн үндэс, нэг аяга ногоон гоньдны үр, хоёр аяга цэвэр зөгийн балыг бэлтгэнэ. Бэлдмэлээ 2 литр халуун усанд хийж халуун саванд нэг хоног хадгална. Ханд бэлэн болсны дараа хооллохын өмнө өдөрт гурван удаа нэг хоолны халбагаар ууна. Харин нугас болон үед хуримтлагдсан давсыг арилгахын тулд 5 гр лаврын навчийг 300 гр усанд хийж 5 минут хандлаад 3-4 цаг халуун саванд байлгана. Дараа нь шингэнийг шүүж 12 цагийн турш бага багаар ууж дуусгана. Гурван өдөр хандыг уух бөгөөд үүнийг 7 хоногийн дараа давтана. Ингэхдээ жимс, ногоо голлосон хоол идэх хэрэгтэй.
Өвдсөний дараа биш өвдөхөөсөө өмнө...

Жимс ногооны ашиг тус



Алим. Aлим организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн судасны уян хатан чанарыг барьж байдаг.
Үхрийн нүд. 
Үхрийн нүд нь дархлааг идэвхжүүлж, эсийг залуужуулж, мэдрэлийн системийг бэхжүүлэн, зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Мөн даралтыг хэвийн болгодог. “С” аминдэмээр баялаг.
Цэцэгт байцаа. Цэцэгт байцаа нь хорт хавдрын эсрэг болон дархлаа сэргээх үйлчилгээтэй.
Улаан лооль.
 Улаан лооль нь хавдрын эсийн хуваагдлыг зогсоодог, ликопин хэмээх маш хүчтэй антиоксидант агуулдаг. Мөн зүрх судасны өвчлөл үүсэх магадлалыг багасгадаг. улаан лоольд “Р3″ гэдэг бодис агуулагддаг бөгөөд тэр нь аспиринаас дутахааргүйгээр судсанд тромбо үүсэх магадлалыг бууруулдаг.
Амтат жүрж. 
Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Мөн “С, А, В” группын аминдэмээр баялаг.
Тоор.
 Тоор жимс нь калиар баялаг тул зүрхний булчинг бэхжүүлдэг. Магни нь бухимдлыг багасгаж сэтгэл санааг өөдрөг болгодог. Тоор нь арьсны эсүүдэд дэх чийгийг барьж, арьсны үрчлээг арилган, арьсыг толигор зөөлөн болгоно.
Чавга.
 Чавга нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, даралт болон бодисын солилцоог хэвийн болгож, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг.
Бөөрөлзгөнө. 
Бөөрөлзгөнө нь биеийн халууныг бууруулах, цус тогтоох ба хорт нэгдлүүдийг гадагшлуулах шинж чанартай. Бөөрөлзгөнө нь зэсээр баялаг тул сэтгэл санааны хямралтай хүмүүст илүү ашигтай.
Улаан усан үзэм
. Усан үзэмний өнгө нь харлах тутам сортууд нь илүү ач холбогдолтой ажээ. Усан үзэм нь тромбо үүсэх процессыг удаашруулж, цусны судасны тонусыг сулруулдаг. Мөн усан үзмээс гаргаж авсан улаан дарс нь жүүснээсээ илүү ач холбогдолтой.
Гүзээлзгэнэ. 
Энэ жимсэнд фолийн хүчил, марганц, кали ба С аминдэм ихээр агуулагддаг. Энэ жимс нь бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг.
Бууцай. 
Бууцай нь хөгшрөлттэй тэмцэх маш хүчтэй антиоксидант болох лютеинээр баялаг.Бууцай нь эрүүл мэндэд тустай төрөл бүрийн аминдэм, төмөр эрдэс бодис, уураг, нүүрc усаар баялаг юм. Дорно дахины анагаах ухаанд ядарч доройтсон хүний биеийг тэнхрүүлэх, цус төлжүүлэх, аминдэмийн дутагдал, чийг бам болон ходоод гэдэсний өвчинг эмчлэхэд хэрэглэж ирсэн уламжлалтай. 
Улаан сонгино. 
Энэ нь хорт хавдартай тэмцэгч кверцетин хэмээх антиоксидантаар баялаг ба бактерийн ба мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй.

Whole Grains
Овьёосны нэвс. Овьёосны хэмхдэс нь эмчилгээний хамгийн их ач холбогдолтой бүтээгдэхүүн. Тэр нь тромбо үүсэхээс сэргийлж, бодисын солилцоог хэвийн болгож, дархлаа нэмэгдүүлэн, бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулан, организмаас хорт нэгдлүүдийг зайлуулдаг.

Хивэгтэй талх. Хивгэнд үрийн биологийн идэвхит нэгдлүүдийн 90% нь агуулагддаг. Мөн маш сайн антиоксидант болох Е-аминдэм ихээр байдаг. Хивэгтэй хар талх нь гэдсийг хаягдлууд болон хавдар үүсгэгч нэгдлүүдээс сайн цэвэрлэдэг. Цусан дахь сахар ба холестрины хэмжээг бууруулдаг. Хүний организмаас хорт нэгдлүүд болох хүнд металл (хар тугалга ба мөнгөн ус)-уудыг зайлуулдаг ажээ

Saturday, January 25, 2014

ЦУСНЫНХАА БҮЛЭГТ ТОХИРУУЛАН ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИХ


Нэгдүгээр бүлгийн цус (О)
Нэгдүгээр бүлгийн цусны үүсэл нь эртнийх бөгөөд өвөг эцэг нь хүй нэгдлийн үеийн анчид байжээ. Тэд махаар хооллодог байсан тул махан бүтээгдэхүүнд

Цусны бvлгээр хоолны дэглэмийг тодорхойлох

Та ямар бvлгийн цустай болохоо мэддэг бол хvнсний ямар тє
рлийн бvтээгдэхvvн хэрэглэж

Friday, August 5, 2011

Ходоод, бүдүүн гэдэсний цэвэрлэгээ

Боловсорч гүйцээгүй хоол хүнс нь хатууран чигжигдсээр байгаад баасан чулуу болон бүдүүн гэдэсний

Биеийн бохирдол ба цэвэрлэгээ

Бид хоол хүнсээр аминдэм тэжээллэг бодисоо авдаг ч гэлээ тэр хоол хүнс нь бас бие организмыг бохирдуулах гол

Monday, June 27, 2011

Чидун жимсний ашиг тус

1. Эвгүйрсэн ходоод гэдсийг намжаахад тустай /ходоодны шарх, гэдсэн дэх хий, цээж хорсох/ 

2. Цөсний чулуутай болохоос

Monday, June 20, 2011

Улаан чавга

 Улаан чавга бол ургамлын идэвхит бодис элбэгтэй жимс төдийгүй хүний дархлааг нэмэгдүүлж, зүрхний ажиллагааг

Арвайн гурил буюу Замбай

Арвайн үрэнд кали, натри, фосфор, төмөр, зэс, цайр, Е аминдэм, В бүлгийн аминдемүүд

Энэтхэгийн улаан давс



Энэтхэгийн улаан давс нь бамбай булчирхайг маш сайн эмчилдэг. Мөн биеийн хорыг гадагшлуулан

Цагаан гаа



Цагаан гааг Хятадын эртний хvмvvс эмд оруулж, "Донодын шидэт эм" гэж

Улаан сонгино



Улаан сонгино  хорт хавдар тусах эрсдэлийг бууруулах, ханиад болон зүрхний өвчнөөс сэргийлэхэд тустай хамгийн

САРМИС


Сармис нь ханиад томуу, чихрийн шижин, хавдар, зүрх судасны өвчлөлт зэрэг маш олон өвчнийг анагаадаг. Найрлагад нь

Өглөөний цай



 Ер нь өглөөд арвай, буудай ихтэй хоол цай хэрэглэх нь  өдрийн турш цусан дахь чихрийн түвшингээ

Антибиотикоос татгалзаарай


Хүмүүс жаахан ханиалгалаа гээд л өөртөө, үр хүүхэддээ юм л бол антибиотик хэрэглэх  хандлагатай байдаг нь маш буруу зүйл юм. Ялангуяа

Хан боргоцойн ач тус



Хүнсэндээ хан боргоцой тогтмол хэрэглэвэл турдаг. Ер нь жин хасахад

НОГООН ЦАЙ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛНЭ



Ногоон цай нь хүний биеийн эсэд өөрчлөлт  бий болж хорт хавдрыг үүсгэдэг шалтгааныг зогсоодог антиоксидант агуулдгаараа