Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Wednesday, June 4, 2014

Гэдэс цэвэрлэх арга



Хүн 40 нас хүрэхэд бүдүүн гэдсэнд өтгөний чулуу маш ихээр хуримтлагддаг. Үүнээс болж янз бүрийн өвчин үүсдэг. Тиймээс та сард, улиралд 1-2 удаа ходоод гэдэс, цөсөө угааж байгаарай. Ингэснээр та зөвхөн хоол боловсруулах замаа цэвэрлээд зогсохгүй амьсгал цэвэр болох, нойр сайжрах, нүүр болон биеэр гарсан тууралт арилж таатай өөрчлөлтийг мэдэрнэ. 

Бүдүүн гэдэсний өдөөгч чанар хэвийн болсноор бидний амьдрах чадвар дээшилж биеийн дархлаа хэвийн болно. Гэдсээ цэвэрлэхийн өмнө орой 19:00 цагаас хойш хөнгөн хооллож, өглөө өлөн байна. Өглөө 06:00-08:00 цагийн хооронд угаахад зохимжтой. Гэдэс цэвэрлэхэд 4-5 литр буцалсан бүлээн ус, 150-250 грамм хоолны давс хэрэгтэй. Өөрийн уух хэмжээгээр саванд буцалсан бүлээн ус хийж усаа шорвогдуу болгож ууна. Ус ууж дөрвөн төрлийн дасгалыг дарааллаар нь хийж дахин ус ууж дасгалаа дөрвөн удаагийн давтамжтай хийснээр доошоо гүйлгэж гэдэс цэвэрлэгдэнэ. 
ДАСГАЛ 1 
Нэг гараа хөхнийхөө орчим алгаараа доош харуулан тавьж газар хэвтэн духаа газар хүргэн гэдсээ түмбийлгэн амьсгалаа авч, тохойн үеэр өндийж толгойг дээш өргөн хөлийн өсгийг харан амьсгалаа гаргана. Энэ дасгалыг хөлийн өсгийг ээлжлэн харах маягаар дөрөв, дөрвөн удаа давтан хийнэ. 
ДАСГАЛ 2 
Хөлдөө мөрний хэмжээтэй зогсч толгой дээрээ гараа салаавчлан амьсгал авч гараа дээш өргөн хажуу тийш хазайж амьсгалаа гаргана. Мөн дөрөв, дөрвөн удаа давтана. 
ДАСГАЛ 3 
Хөлдөө мөрний хэмжээ авч хоёр гараа урагш болгож гэдсээ түмбийлгэн амьсгал авч гарыг хоёр тийш хүчтэй саван амьсгалаа гаргана. 
ДАСГАЛ 4 
Хоёр гарыг өвдгөн дээрээ тавин хагас суугаад амьсгалаа авч толгойг  хоёр тийш мушгин эргэж амьсгалаа гаргана. Мөн дөрөв, дөрвөн удаа өтгөн гартал хийнэ. Дасгал бүрийн хооронд усаа ууна. Гэдэс цэвэрлэгдэж дуусмагц давсгүй ус бага зэрэг ууна. 

ЦӨС УГААХ АРГА 

Өглөө өлөн дээрээ 06:00-07:00 цагийн хооронд угаана. Цөс угаах өдрийн өмнөх орой шилтэй рашааныхаа тагийг авч тавина. Маргааш өглөө нь аяганд рашаанаа дүүртэл хийгээд 25 граммын нунтаг Магнийн сульфатаа хийж уустал нь хутгаад ууна. Ууж дуусаад үлдсэн рашаанаа нэг цагийн дотор аажим ууж дуусгаад баруун хөхнийхөө дор бүлээн жин тавиад баруун хөлөө нугалан хэвлий рүүгээ шахан доошоо харж гүйлгэх хүртлээ хэвтэнэ. 

Энэ аргыг биеийн жин нэмэгдэх хандлагатай, таргалалт, өтгөн хаталт, цөсний хүүдийн агшилт муудсан үед, хоолны шингээлт муудах, харшлын өвчнүүд, ходоодны хүчил ихэссэн, хэт багадсан үед угаана. 

Харин өндөр даралттай, эсвэл хэт бага даралттай өвчтөнд, нүд болон тархины даралттай, ходоод гэдэсний шархлаатай, элэгний архаг үрэвсэл сэдэрсэн, хүндэрсэн үед, өндөр настанд хийхийг хориглоно. Хоёр аргыг хослуулан хэрэглэхдээ эхлээд гэдсээ угааснаас хойш 2-3 хоногийн дараа цөсөө угаагаарай. 

Энэ аргыг улиралд, жилд 1-2 удаа хэрэглэхэд бие цэвэрлэгдэнэ. Цэвэрлэгээг тогтмол хийж, эмчийн зөвлөсний дагуу зөв хооллож чадвал биеэс ялгарах эвгүй үнэр ч бас арилна. Хоол зөв шингэснээр туранхай хүн таргалах, тарган хүн жингээ хасах боломжтой. Ингэснээр та эрүүлжиж залуу сайхан төрхөө удаан хадгалж, урт насална.


Биед хуримтлагдсан хорт бодисыг хэрхэн гадагшлуулах вэ?

Хүн хөгшрөх тусам бие дэх хорт бодис хуримтлагдсаар элдэв өвчний үндэс болж байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Харин хорт бодисын хэмжээг буруу хооллолт, архи, тамхины хэрэглээ зэрэг хорт зуршлууд улам нэмэгдүүлж байдаг. Тиймээ тодорхой хэмжээнд хүн бие эрхтэнээ цвэрлэж байх зайлшгүй шаардлагатай юм. Ингэхдээ хааяа нэг цөс, ходоодоо угаах бус нарийн дараалалтайгаар цэвэрлэнэ. Жишээ нь: эхлээд гэдсээ, элгээ, дараа нь бөөрөө гэх мэт.
Гэдэс цэвэрлэх: 
Гэрийн нөхцөлд гэдсээ цэвэрлэх хамгийн энгийн арга бол давстай ус. Тэр дундаа далайн давс гэдэг дотрын хамгийн сайн цэвэрлэгч болдог.
Нэг литр усанд нэг амны халбага давс хийж уусгана. Нийт 10 аяга давстай усыг бага багаар 1,00-1,30 минутын дотор уусан байх ба энэ аргыг 3 хоногийн давтамжтайгаар өдөрт 3 удаа хийнэ. Харин бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоодны шарх, дотор эрхтэний хавдар зэрэг өвчтэй хүмүүс энэ аргыг хэрэглэж болохгүй.
Элэг цөс угаах:
Дээрх дарааллын дагуу элгээ цэвэрлэх хэрэгтэй. Элгээ цэвэрлэхээс 3 хоногийн өмнөөс олон төрлийн жимс, ногоог хоол хүнсэндээ хэрэглэвэл эмчилгээнд илүү тустай. Эмчилгээ эхлэх өдөр өлөн элгэн дээрээ 200-250 гр рашаан ууна. Рашааны таглааг урд орой нь авч, хийг гаргасан байх ба дээр нь 5 гр хүхрийн хүчил магнезийн давс хийснээр цөсний хана сайн цэвэрлэгдэнэ. Давс байхгүй тохиолдолд сорбитыг ашиглаж болдог. Рашаанаа 10-15 минутын дараа дахин ууна. Дараа нь цээжний хөндийн баруун доод хэсэгт бүлээн жин тавиад хоёр цаг орчим хэвтээрэй. Эмчилгээ хийж байхдаа бүлээн шингэн зүйл уух хэрэгтэй. Ер нь элэг цөсөө цэвэрлэж байх үедээ цагаан хоол хэрэглэж айвал бүр үр дүнтэй. Гурав дахь өдөр нь орой 19 хүртэл жимсний шүүс уугаарай. Орой нь элэгний орчим бүлээн жин тавиад 15 минут тутамд гурван халбага чидун жимсний тос болон гурван халбага нимбэгний шүүс ууна. Хэрвээ тос байхгүй бол магнези байж болно. Нэг аяга рашаанд 1-2 халбага магнези хийж уусгаад 15-20 минутад багтаан хоёр хувааж хэрэглэнэ. Тавьсан бүлээн жингээ хоёр цагийн дараа авах ба ингэсний дараа элгэнд хуримтлагдсан хорт бодис гадагшлана. Өдөрт 3 удаа бие зассаны дараа болон 12 цагийн дараа бургуй тавина. Эмчилгээ хийж дууслаа гээд хүнд хоол идэх хэрэггүй. Долоо хоногийн турш жимс, ногоогооо хооллох нь элэгний зөв цэвэрлэгээ болдог байна.
Тарвас бөөрийг цэвэршүүлдэг 
Бөөрний цэвэрлэгээ тун энгийн. Долоо хоногийн турш тарвас эсвэл хар талхаар хооллоно. Бөөрний чулуу, элстэй хүн бол шөнийн 2-3 цагийн хооронд бүлээн устай ваннанд хэвтээрэй. Учир ь энэ үед бөөр амарч байдаг байна. Бөөр цэвэрлэх бас нэг арга бол жодоо модны тос, шээс хөөх үйлчилгээтэй өвс хэрэглэх юм. Өвсийг нунтаглаж буцалгаад зөгийн балтай хамт хольж долоо хоногийн турш ууна. Долоо дах өдрөөс эхлэн таван өдөр, өдөрт 3 удаа, хоолноос 30 минутын өмнө 100 мл өвсний хандан дээрээ жодоо модны тосноосоо таван дуслыг хийж ууна.
Цусны тунгалагийг цэвэрлэх:
Цусны тунгалагийг цэвэрлэхийн тулд 2 литр буцалсан усыг хөлдөөж, дараа нь гэсгээнэ. Гэсгээсэн усан дээрээ 900 гр усан үзмийн шүүс болон нимбэг, жүржийн шүүсийг тус бүр 200 граммаар хийж найруулна. Дараа нэг халбага глауберийн давс, 100 гр борзонг найруулж өглөөнөөс эхлэн бага багаар ууна. Дараа нь бүлээн устай ваннанд ороорой. 30 минут тутамд 100 гр бэлтгэсэн усаа гурван өдрийн турш уух бөгөөд бэлдсэн ус нь өдөр бүр шинэ байх ёстойг анхаараарай.

Судас цэвэрлэх: 

Ингэхийн тулд 2 халбага нунтагласан бамбайн үндэс, нэг аяга ногоон гоньдны үр, хоёр аяга цэвэр зөгийн балыг бэлтгэнэ. Бэлдмэлээ 2 литр халуун усанд хийж халуун саванд нэг хоног хадгална. Ханд бэлэн болсны дараа хооллохын өмнө өдөрт гурван удаа нэг хоолны халбагаар ууна. Харин нугас болон үед хуримтлагдсан давсыг арилгахын тулд 5 гр лаврын навчийг 300 гр усанд хийж 5 минут хандлаад 3-4 цаг халуун саванд байлгана. Дараа нь шингэнийг шүүж 12 цагийн турш бага багаар ууж дуусгана. Гурван өдөр хандыг уух бөгөөд үүнийг 7 хоногийн дараа давтана. Ингэхдээ жимс, ногоо голлосон хоол идэх хэрэгтэй.
Өвдсөний дараа биш өвдөхөөсөө өмнө...

No comments:

Post a Comment