Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Friday, August 5, 2011

Биеийн бохирдол ба цэвэрлэгээ

Бид хоол хүнсээр аминдэм тэжээллэг бодисоо авдаг ч гэлээ тэр хоол хүнс нь бас бие организмыг бохирдуулах гол
шалтгаан нь болдог. Учир нь бидний хэрэгдэж байгаа хоол хүнс бүгд байгалийн цэвэр бүтээгдэхүүн байж чаддаггүй ихэвчлэн будагч, нөөшлөгч, амт үнэр оруулагч, орлуулагч бодисууд агуулсан хагас бэлэн бүтээгдэхүүнүүд байдаг учраас ийм хоол хүнс нь биеэс амархан гадагшилдаггүй, биед хуримтлагдсаар л байдаг. Нөгөө талаас гэвэл бид өөрт шаардагдах хэмжээнээс хэтрүүлэн иддэг учраас бие организм нь тэр их илүүдэл өөх тос, нүүрстөрөгчийг боловсруулж амжихгүйгээс судасны хананд холестерины товруу болон тогтож гэдэсний хананд баасан чулуу болон наалдаж үлддэг. Мөн түүнчлэн байгал орчны бохирдол, тоос шороо, гүйцэт шатаагүй бензины уур гэх мэт асар олон бохирдлууд хүний биед дүүрдэг учраас энэ бүх бохирдлуудаас бие эрхтэнээ хэрхэн цэвэрлэж авах вэ, үүнийг гэрийн нөхцөлд хийж сурахад суралцах хэрэгтэй. Цэвэрлэгээг тодорхой дэс дараалалтай хийж сурах нь чухал. Бүдүүн гэдсэнд бохирдлын иххэнх хэсэг нь хуримтлагддаг тул эхлээд бүдүүн гэдсээ цэвэрлэх шаардлагатай байдаг. Үүний дараа элэг цөс, бөөр, уушигний цэвэрлэгээг хийх нь зүйтэй. 
Цэвэрлэгээ хийх хориотой нөхцөлууд байдаг. Үүнд: 
-Зорхний шигдээс, тархийы цус харвалт болоод удаагүй байгаа үед
- Мэс заслын дараах үе
- Хэт ядарсан үе, сэтгэлийн дарамттай үе
- Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хориотой

No comments:

Post a Comment