Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил
КҮНЗ
Monday, June 20, 2011
Антибиотикоос татгалзаарай
Хүмүүс жаахан ханиалгалаа гээд л өөртөө, үр хүүхэддээ юм л бол антибиотик хэрэглэх хандлагатай байдаг нь маш буруу зүйл юм. Ялангуяа
бага насны хүүхдүүдэд аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хэт их антибиотик нь өөрөө бусад өвчинийг үүсгэх боломжтойгоос гадна хамгийн гол нь дархлааны эд эсүүдийг гэмтээдэг аж. Тэгэхээр хэдий тухайн үедээ антибиотик хэрэглэсэн ч гэсэн дараа нь та илүү их өвчин тусах болно гэж ойлгож болно.
Хэрвээ та бактерын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа бол антибиотик хэрэглэх нь зөв ч зөвхөн эмчийн зааврын дагуу, курсээр нь хийх хэрэгтэй. Ганц хоёроор нь байн байн угаад эсвэл хэн нэгний зөвлөснөөр дур мэдэн хэрэглээд байвал сүүлдээ ямар ч үйлчилгээгүй болох аюултай. Антибиотик нь тухайн өвчнийг хурц үед нь дарж намдаалаа ч бусад эрхтэнүүдийг чинь хордуулж ямар их хор хохирол үүсгэж байгааг бодох хэрэгтэй. Тиймээс аль болох антибиотои хэрэглэхгүй байж, хэрэглэлээ гэхэд зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэхийг зөвлөж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment