Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Wednesday, May 18, 2011

Жимсний шүүсний тухай - 2

Гэрийн нөхцөлд жимсний шүүс шахагч авахдаа  металаас
өөр материалтайг сонгоорой. Метал шахагч нь жимсний аминдэмүүдтэй исэлдэж аминдэмүүд алга болдог тул тэр шүүс таны биед хэрэгтэй зүйлсээ алдсан гэсэн үг. Мөн шахаж бэлдсэн шүүсээ тэр даруйдаа л ууж дуусгахгүй бол аминдэмүүд агаартай исэлдэж алга болдог тул шахаад дараа уухаар үлдээж  болохгүй. Жимсний шүүс нь сахар, витаминаар баялаг, ногооны шүүснүүд эрдэсээр баялаг тул аль аль нь таны бүед хэрэгтэй ч юуг юутай хольж, хэзээ уухыг бас мэддэг байх хэрэгтэй. Ер нь шүүсийг хоол идэхээс 30-40 минутын өмнө уух нь зөв гэж үздэг. Харин хоолны дараа уувал (ялангуяа чихэрлэг шүүснүүдийг)  хоол боловсруулах үйл ажилгаанд муу нөлөөтэй байдаг. Жимс ногооны шүүсийг хэдийд яаж уух вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Цэвэр шүүс болгон сайн гээд л уугаад байж болохгүйг дахин хэлье.

No comments:

Post a Comment