Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Wednesday, May 18, 2011

Жимсний шүүсний тухай - 1

Жимсний шүүс хүний биед ашиг тустай амин дэмүүдээр баялаг гэдгийг
хүн болгон мэддэг. Гэхдээ шинэ шахсан цэвэр шүүсийг сонгож хэрэглэж байх нь дээр. Янз бүрийн савалгаатай, удаан хадгалагдах зориулалттай шүүснүүд хэрэг болхоосоо хор болох нь илүү байдаг тухай өмнө нь бичсэн байгаа тул давтаж бичсэнгүй. 
Жимсний шинэ шүүс болгон биед сайн гээд хамаагүй хэтрүүлэн хэрэглэж болохгүй, 1 талаар хүний биед хэрэгтэй амин дэмүүдээр баялаг боловч нөгөө талаараа өөр бусад эрхтнүүдийг гэмтээж болзошгүйг анхаараарай. Таны ямар эрхтэн өвддөг вэ гэдгээс шалтгаалж уух шүүсээ сонгож хэрэглэх нь зүйтэй. Жишээ нь: ходоодны хүчил ихтэй, ходоодны үрэвсэлтэй, цээж хорсдог хүмүүс С аминдэмээр баялаг жүрж, алим зэрэг шимсний шүүснүүд аль болох бага хэрэглэж байх хэрэгтэй. Усан үзмийн шүүс нь чихэрлэг ихтэй байдаг тул сахарын диабет өвчтэй хүмүүс болон жин хасах гэж буй хүмүүст тохирохгүйг анхаараарай. Шүүс нь хоол биш гэж бүү бодоорой. Хоол биш юм чинь хэдий их уусан ч хамаагүй гэж бодвол буруу. Цэвэр шүүсийг өдөрт хамгийн ихдээ 3 стаканаас хэтрүүлж болохгүй. 

No comments:

Post a Comment