Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Sunday, April 10, 2011

Амттан


Зайрмаг, чихэрлэг жимс, амтат боов, бялуу гэх мэт амттанг хоол идсэний дараа
хэрэглэсэг. Эдгээр хүнсний зүйлүүд нь бусад хүнстэй муу хосолдог бөгөөд ашигтай ачаалал үүсгэдэггүй тул тийм ч сайн хоол биш учраас амттанаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ зайлшгүй хэрэглэх болвол их хэмжээний түүхий ногооны салатнаас өөр хүнс хамт хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Хоол боловсруулах ферментүүд 37 хэм буюу хүний биеийн дулаантай ижил нөхцөлд идэвхитэй байдаг тул зайрмаг, хүйтэн ундаа зэрэг хөргөөсөн амттанг хоолны дараа  хэрэглэх нь бие махбодод хүйтэн үүсгэх, хоол боловсруулах хэм алдагдах гэмтэй. Энэ тохиолдолд ходоод орчмын эрхтэнүүд хөрч тэдний цусан хангамж мууддаг байна.

No comments:

Post a Comment