Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Sunday, April 10, 2011

Таны бие эрүүл үү?


Та өөрийн биеэ эрүүл, эрхтэн системийн үйл ажиллагаа доголдолгүй, ходоод гэдэс эрүүл ажиллаж
байнаа гэдгээ маш хялбар шалгах арга бол хүрэн манжингийн шүүс юм. 2 халбага хүрэн манжингийн шүүс уугаад үзэхэд бүх юм тодорхой болно. Хэрвээ таны шээс улаан гарч байвал ходоод, бөөр чинь жаахан асуудалтай байнаа гэсэн шинж, харин улаан өнгөгүй хэвийн шээс гарч байвал сайн байнаа гэсэн үг. Шинжилгээ өгөөд үзэхэд л тодорхой болно. Ямар ажиллагаа алдагдаж, шээс улаан гарч байна вэ гэвэл ходоод гэдэснээс хүрэн манжингийн шүүс цусанд шимэгдэж ороод тэндээсээ элгэнд орж, элэгнээс бүх бие махбодод тархдаг. Хэрвээ цусанд улаан хэсгүүд их байвал элэг муу ажиллаж байнаа гэсэн үг. Дараа нь цус бие махбодод хэрэгтэйг нь үлдээж хэрэггүйг нь гадагшлуулдаг шүүлтүүрийн үүрэгтэй бөөрөнд очдог. Бөөрний ажиллагаа доголдвол шээс улаан өнгөтэй гарна. Иймээс хүрэн манжингийн шүүс .нь ходоод гэдэс, элэг, бөөр зэрэг гол эрхтэнүүдийн ажиллагаа ямар байгааг харуулж чаддагаараа гайхамшигтай. Та үе үе хүрэн манжингийн шүүс ууж эрхтнийхээ ажиллагааг шалгаж байх хэрэгтэй. Эхний үед шээс их будагтай гарах боловч зөв хооллоод  бие эрүүлжих тусам шээс жирийн гарч таны бие эрүүл болж байгааг мэдэж болно.

1 comment:

  1. goyo yom bichjee.. bi dandaa huren manjin iddiishd... tegeel dandaa huren ylaanaar sheediin. tegvel minii bie aali hediin myydss yom bna l doooo....

    ReplyDelete