Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Saturday, April 2, 2011

Өвчний үед ...

 Өвчин өөрөө үүсдэггүй харин өвчинг бид өөрсдөө л үүсгэдэг, үүсэх тохироог бүрдүүлж, орчинг бий болгож өгдөг. Та өөртөө хайртай бол янз бүрийн ашиггүй, хэрэггүй хоол хүнс идэхгүй байх хэрэгтэй. Бид өөрөө өөртөө хор худалдан авч өөрийгөө өвчлүүлж байна гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Үүнийг л мэдэрчихвэл өвчингүй эрүүл байх гэдэг тийм ч хэцүү зүйл биш шүү. 
Хорт хавдар хэцүү л гэнэ, гэхдээ зөв хоол хүнс сонгоод идвэл түүнийг цааш ахиулахгүй, эд эсээ нэмж идүүлэхгүй, тэр ч байтугай эдгээж ч болно. Зөв хооллосны ачаар эдгэшгүй гэх хүнд өвчнөөсөө салсан хүмүүсийн туршлага зөндөө байдаг. Үүний тулд эхлээд та хоолны цэсээ өөрчлөх хэрэтэй.
1. Лаазалсан, хөлдөөсөн, даршилсан, утсан, тосонд чанасан,  шарсан, дахин ашигласан тос, дээд зэргээг боловсруулж цэвэршүүлсэн хоол хүнс 
2. Сахар, цардуултай хүнс   
3. Архи, пиво, жан, цуу болон бусад исгэсэн хүнс  
4. Давс болон цочроох амтлагч. Харин оронд нь далайн давс, жамц давс зэрэг бага натритай давс, нимбэгний шүүс зэргийг орлуулан ашиглаж болно.  
5. Архи, тамхи, кофе,  өтгөн цай   
6. Өвчин намдаах эм, антибиотик, гормоны төрлийн эм бэлдмэл зэргийг та хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Та ямарч өвчин туссан байлаа гэхэд эдгэрдэггүй, илааршдаггүй  өвчин гэж байхгүй учраас хоолны нэр төрлөө өөрчлөөд, дээр дурдсан нэр төрлүүдийг жагсаалаас гаргаж хаяад, өөртөө итгэлтэй байхад юуг ч даван туулах чадвар танд бий гэдэгт итгээрэй.

1 comment:

  1. tiishd,, zarim humuus uursduu bie erduusuu boddoggui shdee,,, hodoodoo hoolnii sav bolgochloo ch geh shig uuriiguu tegj helj bolohgui shdee, zuv saihan hoolloh heregtei. yahav ur dung nj uuruu l mederhees hoish yavah dee, gehdee humuus ta nart ene blogoor damjyylj zuv saihan hoolloh, hool hunsendee iluu ih vitaminlag zuil hereglehiig zuvluj, humuun tanii tuluu, tanii eruul mendiin tuluu meddeg zuileesee bichij bgaa gedgiig tyngaan bodno baih gedegt naidaj bna....

    ReplyDelete