байдаг тул элэг, бөөр, давсагны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг учраас ийм өвчтэй хүмүүс эмяилгээний журмаар ууж хэрэглэвэл үр дүн сайтай.
Жүржийн шүүс нь мөн С, P-н төрлийн аминдэмүүдээр баялаг байдаг тул ялангуяа хавар намрын цагт хэрэглэх хэрэгтэй. Цусны эргэлт сайжруулдаг тул ядранги хүмүүс уухад сайн. Харин ходоодны үрэвсэлтэй, хүчил ихтэй, ходоод хорсдог хүмүүс уух хэрэггүй, уусан ч 3 халбагаас хэтрүүлж болохгүй.
Луувангий шүүс нь В-н төрлийн аминдэмүүд ихтэй учраас дархлаа сайжруулдаг учраас бага насны хүүхэд, настай хүмүүс, арьсны эмгэгтэй хүмүүст илүү зохимжтой. Харин хэтрүүлэн ихээр хэрэглэвэл элгэнд муугаар нөлөөлж арьс шаргал өнгөтэй болдог тул өдөрт хагас литрээс илүү хэрэглэж болохгүй.
Улаан лоолийн шүүс нь хорт хавдар тусах магадлалыг багасгадагаараа хүрэн манжинтай адил тул ялангуяа жирэмсэн, хөхүүл эхчүүд ууж байх хэрэгтэй. Мөн калори багатай тул жин хасах зорилгоор ч ууж хэрэглэхэд маш үр дүнтэй байдаг. Хооллохоос 20-30" өмнө уухад хоолны шингэц сайжруулдаг.
No comments:
Post a Comment