Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Sunday, March 27, 2011

Салат байцаа


Энэ ногоог манайхан "дэвсгэр" байцаа гэж нэрлэж, зарим хоолны газрууд зөвхөн хоол зуушны чимэг төдийхнөөр  ашигладаг нь анзаарагдсан. Гэтэл энэ нь хамгийн бага илчлэгтэй, кали, кальци, магни, төмөр, фосфор, В, А, С аминдэмээр баялаг байдаг тул бүх л төрлийн хоолны  дэглэмд ордог хамгийн ашигтай ногоо юм. Байцаа нь В-гийн төрлийн аминдэмээр нэн баялаг төдийгүй фолтевын хүчил, марганцийг агуулсан байдаг тул цусан дахь сахарын түвшинг тогтворжуулж, биеийн дархлааг бэхжүүлж хоолны шингэцийг сайжруулдаг. Энэ ногоог махтай хамт идэхэд хамгийн сайн тохирдог. Салат байцааг хоолныхоо өмнө түүхийгээр нь байнга идэж хэвшвэл ямар ч хүнд хоол идсэн шингэхгүй гэх зовлон байхгүй.

No comments:

Post a Comment