Radish буюу цагаан (бас улаан ягаан өнгөтэй ч байдаг) лууванг эртний египет, грек, хятадууд их байсан гэдэг. Манайхан оросуудыг дагаж редис гэж нэрээр нь нэрлэж сурсан байдаг. Редис нь таатай, хурц, өвөрмөц амттай байдаг нь эфирын тосны нөлөө юм. Редисийн уургийн агууламж нь бусад ногоонуудаас хоёр дахин их байдаг. Редис нь их хэмжээний антиоксидантийг агуулдаг тул хоол боловсруулах үйл явцыг хэвийн байлгахад нөлөөтэй. Мөн С аминдэмийн агууламж нь ижил төрлийн хүнсний ногоог бодвол 6 дахин их учраас таргалалт, зүрх судасны өвчнийг анагаахад тустайн дээр ходоодны шүүсний ялгаруулалтыг нэмэгдүүлж хоол боловсруулах үйл явцыг хурдасгаж өгдөг. Мөн сармис, улаан лооль, хүрэн манжин, навчит байцаатай ижил ислэгтэй. Иймд редисыг зүрх судасны өвчин, хэт таргалалтын үед хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.
Редисын шүүсийг жин хасах үедээ луувангийн шүүстэй хольж уувал илүү аминдэмлэг, илүү амттай болдог юм.
No comments:
Post a Comment