Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил
КҮНЗ
Sunday, March 27, 2011
Бууцай (Spinat)
Бууцай нь ходоодны шүүсийг ялгаруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг тогтворжуулдаг тул хоол хүнсэндээ байнга хэрэглэж байх хэрэгтэй. Шинэхэн бууцайны бараг 90 хувь нь ус, 3,5 мг төмөр агуулдаг нь төмрийн агууламж маш өндөр гэсэн үг. Бууцай нь бас уургаар баялаг төдийгүй бета-каротин, лютеинээр баялаг тул нүдний хараанд эерэгээр нөлөөлдөг байна. Кали, кальци, фосфор, магни, натри, төмөр, цинк, С, А, Е, К, В-н төрлийн аминдэмүүдийг агуулсан байдаг. Бууцайг салат, зууш, шөлөнд хэрэглэхэд илүү тохиромжтой. Шөлөнд хэрэглэхдээ шөлөө буцалсны дараа плиткээ унтраачаад хоолоо гаргахаасаа 1минутын өмнө шөлөндөө хийж идэх хэрэгтэй. Ер нь ямар ч навчит ногоог түүхийгээр нь эсвэл дутуу жигнэж хэрэглэвэл аминдэмүүд нь устаж үгүй болдоггүй сайн талтай.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment