Тараг бүрэхийн тулд эхлээд хөрөнгөө бэлдэнэ.
-Ямарч хамаагүй МОНГОЛ тарагнаас 1 аягыг авч марльлан уутанд хийж шүүсгүй болтол нь шүүнэ.Өлгөөд, доор нь сав тосоод тавьчихвал зүгээр.
-Монсүү-гийн 1 хайрцаг сүүг ойролцоогоор 60" болтол нь самарч халаана.
-Шүүгдээд шүүсгүй болсон тарагаа саванд хийж дээрээс нь бага зэргийн сүү хийж сайн хутгаж нийлүүлээд сүүн лээрээ хийж хэд сайн сайхан самараад таглаад хучиж тавихад 6-7 цагийн дараа бүрэлдсэн байна. Орой бүрээд өглөө идэхэд тохиромжтой. Бүрэлдсэн таргаа шууд задалбал шар сүүтэй байдаг учраас задлахаасаа өмнө сэрүүн газар түр байлгаж байгаад задлаарай. Хэт халуун газар удаан байлгавал сагаж асгарах тул халуун хүйтнийг сайн тааруулах хэрэгтэй.
No comments:
Post a Comment