Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил
КҮНЗ
Tuesday, March 22, 2011
Тараг буюу йогурт
Бидний өөрсдөө болон үр хүүхэддээ хамгийн ихээр идүүлдэг янз бүрийн амт хольцтой йогурт гэдэг хоол нь үнэхээр ашигтай хоол мөн үү гэдгийг та бодож үзсэн үү? Үйлдвэрийн аргаар гаргаж авсан тараг нь ээмчилгээний үр дүн гэх зүйл бараг байдаггүй. Исгэлтийн болон хадгалалтын горим алдагдаж стандартад нийцэхгүй байдаг нь үйлдвэрлэлийн технологитой холбоотой. Үйлдвэрлэсэн цагаас эхлээд таны аманд ортлоо нэлээд цаг хугацаа өнгөрч, урт зам туулдаг. Энэ хугацаанд хүнд хэрэгтэй микро элемэнтүүд нь бүгд устаж үгүй болдог байна. Ялангуяа гадаадаас орж ирж байгаа ийм төрлийн хүнснүүдэд та нэг их итгээд хэрэггүй л болов уу. Бид монгол хүмүүс, сүү, сүүн бүтээгдэхүүний амьдрах хугацааг мэднэ. Шинэ бүрсэн тараг уулгүй 3 хонох л юм бол исэж гахраад ямар болдог билээ... Тэгэхэд үйлдвэрийн аргаар хийсэн тараг нь 3-6 сар хадгалах хугацаатай байдаг нь түүнд ямар бодис агуулагдаж байгаа нь ойлгомжтой. Тэхээр та тараг гэртээ бүрж иддэг болвол үр хүүхдэд чинь хамгийн ашигтай хүнс тэр болно. Тараг бүрэх нь тийм ч хэцүү ажил биш гэдгийг мэдэх байх. Монголчууд сүү цагаан идээгээ өөрсдөө л гэр орондоо боловсруулж иддэг байснаас биш гаднаас авч хэрэглэдэггүй байсан уламжлалаа сэргээж өдөр бүр гэртээ шинэ тараг уудаг байвал таны болон танай гэр бүлийнхний эрүүл мэндэд нэн тустай.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment