Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Tuesday, March 22, 2011

Бясалгалын тухай...

Бясалгалыг хэн нэгэн зохиосон эд биш хүмүүний далд чадвар дээр үндэслэгдэж хөгжсөн юм. Бясалгал хийснээр бүх бие суллагдаж оюун ухаан төвлөрдөг.  Хүмүүс бясалгалыг янз бүрийн зорилго чиглэлээр хийдэг.  Бясалгал хийснээр сэтгэл амар амгалан болж, ажиллах эрч хүч дээшилж,  дотоод хүч чадал нэмэгдэж, билгийн хараа орж ирж мэдрэгдэнэ.  Бясалгал нь хүний ухаарлын түвшинг өөрчилж билгийн мэдрэмжтэй холбож өгсний ачаар хүн дээд зэргийн чадварыг ч эзэмших боломжтой. Гэгээрэлд хүрсэн суу билигтнүүд бүгд агуу бясалгалчид байжээ. Бясалгал байнга хийдэг хүн өдөр дутамд тохиолдох сэтгэл зовнил, уур уцаар, сэтгэлийн хямралд өртөлгүй өөрийгөө тайван амгалан байлгаснаар хэр баргийн зүйлд ач холбогдол өгөөд байдгүй өөрийгөө удирдах чадвартай болж шунал тачаал, муу муухай, мунхаг болгоноос мултарч чаддагаараа бясалгал агуу юм.  Бясалгалын ачаар  хүн эрүүл саруул байхаас гадна  гоо сайхан, залуу насаа хадгалж үлдэх боломжтой.

No comments:

Post a Comment