Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Friday, March 18, 2011

Түүхий хүнсээр хооллох

Түүхий хүнсээр хооллох нь асар их ач холбогдолтой ч харамсалтай нь хүссэн хүн бүр хэрэглээ болгож чаддаггүй. Маш их сэтгэлийн тэнхээтэй, үнэхээр эрүүл мэнддээ анхаарал тавьж өвчин зовлонгүй урт удаан наслая гэсэн чинхүү хүсэлтэй, хатуу зорилготой  хүний хийх ажил юм.
Түүхий хүнс нь илүүдэл шингэн шаардаж цангаадаггүй, тосыг ихээр агуулдгүйгээрээ онцлогтой. Түүхий хүнс л биед шаардлагатай шүлтлэгийг хүчиллэггүйгээр авч чадах боломж өгдөг учраас биеийн хүчил шүлтийн тэнцвэр маш сайн байна гэсэн үг. Түүхий хүнсээр хооллохоход ходоод гэдэс үрэвсэхгүй, таргалалт, судас хатуурах, үе мөч өвдөх , арьс өнгөний өвчин зэрэгт өртөхгүй сайн нөлөөтэй. Холимог хоолтнуудаас цагаан хоолтнууд нь илүү урт насалдагаар барахгүй хөгшрөлт удаан явагддаг, залуу нас, гоо сайханаа алддаггүй, хорт хавдараар өвчилдөггүй зэрэг олон олон сайн талуудтай.

No comments:

Post a Comment