Хоолоо сойж мацаг барьж эхлэхээр биед ямар өөрчлөлт гардаг вэ? Ер нь мацаг барьж хоол сойх гэж юу юм бэ, ямар ашиг тустай юм бэ гэж бодож байгаа бол та үүнийг уншихад илүүдэхгүй болов уу.
Хамгийн энгийнээр ойлгоход мацаг барих нь бие организмаа цэвэрлэж хорт бодисуудыг биеэс гадагшлуулах процесс юм.
Мацаг барих нь эрүүл мэндээ сайжруулах, залуужихын нэг увидас бөгөөд мацаг барьснаар судасны хана цэвэршиж түүгээр дамжих цус зүрхэнд саадгүй хүрч зүрх судасны өвчнөөр өвчлөхгүй байх бүрэн боломжтойгоос гадна захын мэдрэлийн эсүүдэд цус хангалттай хүрч хамгийн түгээмэл байдаг тархи толгой өвдөх бүх өвчнөөс ангижирч чадна.
Өлсөх явцад бие организмаас давс, таргалтаас үүдсэн элдэв хорт бодис гадагшилж эд эс бүхэн залуужиж сэргэнэ. Та эрүүл байж, залуу насаа хэвээр хадгалъя гэвэл эхлээд 24 цагийн мацаг барьж сурах хэрэгтэй. Долоо хоног бүр нэг өдөр мацаг барихад жилд 52 өдөр барина гэсэн үг. Энэ хугацаанд таны бие махбод эрүүлжиж биеийн эрч хүч хангалттай хуримтлагдана.
Хамгийн гол нь өөртөө итгэлтэй, эрүүл мэнддээ хайртай, сэтгэлийн хат тэвчээртэй хэн боловч хоол сойлтоор биеэ цэвэрлэж эрүүл амьдрах бүрэн боломжтой.
Хүн өөртөө бүх өвчнүүдийг хоолоор л дамжуулан авдаг. “Хэрвээ бие мах бодь чинь цэвэрлэгдээгүй бол түүнийг тэжээх тусам түүнд улам л их хор болдог” гэж үг байдаг. Хоол сойлт бол өөрийн эрүүл мэндийг сэргээж эцэст нь түүнийг төгс төгөлдөр болгож өгөхөөс гадна оюун санааг сэтгэл зүйн эмгэгээс цэвэрлэж өгдөг ид шидтэй.
No comments:
Post a Comment