Мацаг эхлэхээс өмнө өөрийгөө сэтгэл санааны хувьд маш сайн бэлтгэж, өөрөө өөртэйгөө зөвшилцөж мацаг барихын ашиг тусыг сайтар ойлгосон байх хэрэгтэй. Ингэж өөрийнхөө сэтгэл зүйг сайн бэлдсэн тохиолдолд саад бэрхшээл гарах нь гайгүй байдаг. Ял өнгөрөөж байгаа мэт албадлагын дор хийвэл энэ нь ямар ч үр дүнгүй болохыг анхаарна уу.
Эхний удаад долоо хоногт 24-36 цаг мацаг барих бэлтгэлийг хангаж биеэ бэлдсэн байна. Үүний тулд урьд өдрөөс нь эхэлж махан хоол идэхгүй байх хэрэгтэй. Мацаг барьж бие организмаа сайн цэвэрлэснээр маш сайхан амралт болдог. Мацаг анхлан барьж байгаа хүн бол 24 цаг, 36 цаг...гээд багаар ээхлэх хэрэгтэй. Мацаг барихдаа ямар ч төрлийн хоол идэхгүй, сүү тараг хэрэглэхгүй зөвхөн сайн чанарын ус л ууна. Юм идмээр санагдсан үедээ л усаа уугаад байна. Шингэн их уух тусам сайн шээж, ингэснээрээ бөөр давсаг маш сайн цэвэрлэгдэнэ. Өдрийн шээсээ шилэнд авч хонуулаад үүссэн тунадасыг нь харвал элс шороо бужигнаж байхыг ч харах боломжтой.
No comments:
Post a Comment