Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Monday, March 28, 2011

Зөв хооллох уламжлал

Зөв хооллохын тулд 4 дүрэм баримтлана.
1. Хэт бага идэж болохгүй. Өлсөж сульдана. Улмаар зөв үйл хийх хүчгүй болдог. Тиймээс маргаашийн хоол хүртэл өлсөхгүй байхаар бодож хоолло.
2. Хэт их идэж болохгүй.  Хоолоо ихдүүлбэл ачаа үүрсэн мэт бие хүндэрдэг. Амьсгалхад ч бэрхтэй болж, нойрмоглог нозоорч  юу ч хийж чадахгүй. Мөн сэтгэлийн гэмийг дарах чадвараа алддаг.
3. Шингэц сайтай хоол идэх.  Шингэцтэй хоол идсанаар элдэв хууч хөдлөхгүй. Мөн шинэ зовлон үүсэхгүй. 
4. Буруу санаагүй холлох. Хооллохдоо ямар 1 ёс жаягийг зөрчихгүй бол таатай мэдрэмж төрдөг. 
Эдгээр дүрэм хоолонд шунахын эсрэг чиглэж байгаа бөгөөд хэт ховдоглохын ёөрөг талыг тунгаан бодох бясалгалд тулгуурладаг.  

 "Бодь Мөрийн Зэрэг" номноос

No comments:

Post a Comment