Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Monday, March 28, 2011

Хоолны сөрөг талууд

Хоолонд 3 сөрөг тал бий. 
1. Амтшин дурлахын сөрөг талыг бясалгахдаа: Хичнээн сайхан үнэр амттай хоол байлаа ч шүдээрээ зажилж, шүлсээрээ дэвтээсэн хойно бөөлжис шиг болдогийг бодно.
2. Шингэсэн хоолны сөрөг талыг бясалгахдаа: Шдсэн хоолны нэгээхэн хэсэг нь шөнө дунд ба түүнээс хойш биеийн эд эс болон шингэдэг. Шлдсэн хэсэг нь баас шээс болон биеийн доод хэсэгт хуримтлагдаж өрөд бүр гадагшилдаг. Мөн хоолноос олон өвчин үүсдэгийг бодно.
3.  Хоол эрж хайхын сөрөг талыг бясалгахдаа: Хоол олох, хоолны мөнгөтэй болохын тулд бид халуунд халж, хүйтэнд хөрч зүтгэдэг. Харин түүнийгээ олж чадахгүй бол гуньж гутардаг. Хэрвээ олчихвол алдаж, үрэн таран хийчих вий гэж айна. Тэгээд хадгалж харамдах гэж зовно. Хоолны төлөө эцэг хүү 2 ч маргалдаж там тангараг тасардаг. Хоол олохын тулд бие хэл сэтгэлээр гэм хийдэг. Ингээд хожим хийсэн нүгэлдээ харамсан шаналсаар үхэж улмаар муу төрөлд төрнө. Энэ бол хоолны сөрөг талууд юм.

Бодь Мөрийн Зэрэг номноос.

No comments:

Post a Comment