Зөв хоол, хоолны зөв хольц, зөв зохимтой хэмжээ, зөв аргаар хооллох гэдэг нийлээд хооллолтын гайхалтай үр дүнг үзүүлдэг. Хэрвээ та илүүдэл жинтэй бол, хэрвээ та хэт туранхай бол энэ зөвлөгөө танд тусална. Та эрүүл чийрэг, эрч хүчтэй, анхаарал тавиад байх шаардлагагүй сайн биетэй ч гэсэн үүнийг дагаж мөрдөхийг хичээгээрэй.
1.Цардуулыг махтай 1 дор бүү хольж ид.
2.Та хэрвээ кофе уудаг зуршилтай бол сүүгүй, кремгүй, сахаргүй хар кофе уугаарай. Ингэж уух нь хоолой давахгүй байгаа бол уухаа л больчих.
3.Идэх гэж байгаа хоолоо жижиглэж хэрэглэ. Дараа нь удаанаар маш сайн зажилж шингэл. Ингэж идвэл та бага хоолонд амархан цаддаг болно. Сайн зажилж шингэлж идсэнээр аргаж горойдоггүй учир хоол идэж байх үед юм уух хүсэл төрөхгүй.
4.Олон төрлийн хоол, хачир нэг дор бүү ид. Нэг удаагийн хооллолтоор зөвхөн нэг төрлийн хоол идэж бай. Олон төрлийн хачир, хоол нь хоол идэх дур хүслийг улам өдөөдөг тул эхний ээлжинд хачираа багасгаж эхлээрэй.
5.Хоол хийхдээ хуурч хайрсны хэрэггүй, олон төрлийн амтлагч, үнэр оруулагч бүү хэрэглэ
No comments:
Post a Comment