Жимс идэж мэдэхгүй хүн гэж хаа байхав дээ гэж битгий бодоорой. Үнэндээ бол яг юуг нь идэх вэ гэдгээ бид бас мэддэггүй л юм байна.
Жимснээс авч болох ашиг шимийг нь яаж авах вэ гэхээр гол нь зөв идэх хэрэгтэй. Жишээ нь алим идэхдээ хальсыг нь авж хаяад, голыг нь үлдээж хаяад зөвхөн дундах цагааныг нь идээд л жимс идчихлээ, витаминжчихлаа гэж ойлгодог. Тэгвэл тэр мухар олгой ургуулдаг гээд хаяад байгаа хальс, голын үр чинь хог хаягдал биш юм байна, хамаг тэжээл нь тэнд л байдаг аж.
Алимны хальсанд гэхэд л доторх зөөлөн цагаанаасаа 2 дахин илүү витамин С агуулагдаж байдаг гэнэ. Мөн цитрусын төрлийн жимснүүд ч хальсандаа илүү их витамин агуулсан байдаг байна. Жишээ нь манайд гадуур худалдаанд зарагддаг Солонгосоос ирдэг, төрөл бүрийн жимсний найрлагатай варень шиг цайнуудыг анзаараад үзээрэй, лемон нь лемоныхоо, жүрж нь жүржийнхээ хальстай нь жижиглэж хийсэн байдаг. Ананас, киви, банан гэх мэт үслэг арьстай жимснээс бусад бараг ихэнх жимсийг хальстай нь идэх нь нүцгэлж идсэнээс хавьгүй илүү ашигтай байдаг юм байна. Бид алим худалдаж авахдаа аль л хорхой идээгүй цэвэр, өнгөлөгөөс нь ялгаж авдаг нь бас л буруу. Харин ч эсрэгээрээ тэр бага зэргийн хорхой идсэн жимс нь химийн бордоогүй, органик жимс байдаг. Тэр бага зэргийн хорхой идсэн хэсгийг нь тойруулж авч хаяад идхэд өнөөх ямар ч хорхой идээгүй, өнгөлөг том жимснээсээ хавьгүй эрүүл, чанартай байх болно гэдгийг бас анхаарахад илүүдэхгүй. Зарим, оронд тийм хорхой идсэн алим нь хорхойгүй жимснээсээ арай илүү үнэтэй байх тохиолдол байдаг. Энэ нь илүү органик, натурал учраас тэр.
Ямар жимсний хальс ямар ашигтай болох тухай үргэлжлүүлэн бичих болно.

No comments:
Post a Comment