Хүн амынхаа эрүүл мэндэд анхаарал тавьдаггүй улс орон гэвэл манай улсыг хэлж болох байх гэж би боддын. Юун Оюу Толгой .... юун нүүрс вээ... Түүнээс чинь үнэтэй ард түмний эрүүл мэнд гэж айхтар чухал асуудлыг төр засаг маань огт ойшоодоггүй болтой. Хамгийн наад захын жишээ гэхэд л энэ утаа угаар. Жилийн жилд л утааг арилгана гэж төсвөөс хичнээн тэрбум төгрөг гаргаж үрэн таран хийж хувааж халаасалдаг билээ дээ. Тэрнийхээ оронд ганц сайхан ногоон бүс, цэцэрлэгт хүрээлэн байгуулчихгүй л юм даа
Бид өөрөө өөрсдийнхөө л төлөө санаа тавихгүй бол өөр хэн нэгэнд найдахын аргагүй нийгэмд амьдарч байгаа нь гашуун үнэн. Эмнэлэг, эмч нарт ч найдаж амиа даатгахад хэцүү болсон цаг юм билээ. . Тэд хүний амийг аварч чадаагүй хэрнээ "ийм тохиолдол эмнэлгийн практикт зөндөө л байдаг шдээ" гээд гээд л хээвнэг зогсож байгаа нь даанч харгис. Үүнийг би биеэрээ үзсэн. Тэдэнд мэдлэг дутаагүй байх л даа, харин сэтгэл дутдаг юм байна лээ. Тэглээ гээд хүлээх хариуцлага гэж юуу ч үгүй, үхсэний хохь болоол өнгөрнө. Эмчилж байгаа эмчид нь ч, хэрэглэж байгаа эм тарианд нь ч итгэхийн аргагүй. Тэгэхээр одоо яах ёстой вэ......өвдөж л болохгүй юм байна гэдгийг ойлгосоон. Өвдөхгүйн тулд яах вэ гэхээр өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, эрүүлжих хэрэгтэй юм байна. Яаж эрүүл байх юм вэ, тийм боломж байна уу гэвэл байнаа. Үүний тулд зөв жороор, зөв хооллож сурах хэрэгтэйг ойлгосон. Хоолоор эрүүлжиж болдогийг дэлхийн олон эрдэмтэд нотолжээ. Ийм учраас өөрөө өөртөө эзэн байж жаахан тэвчээр гаргахад л бүхнийг өөрчилж чадна гэдэгт итгээрэй.
No comments:
Post a Comment