Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Tuesday, March 1, 2011

Бүдүүн гэдэсний бохирдол

Бие махбодийн өвчлөл, жингийн асуудал нь бүдүүн гэдэсний бохирдолтой шууд хамааралтай байдаг. Бүдүүн гэдэс бохирдолтой байхад эрүүлжих, хэвийн жинд очих талаар бодоод ч хэрэггүй юм.  Өтгөн хэвийн гадагшлахгүй байгаа явдал бол бүдүүн гэдэс асар бохирдолтой байгаагийн шинж бөгөөд бүдүүн гэдэс цэвэр байгаа тохиолдолд хүн өдөрт хооллосныхоо тоогоор өтгөнөө гадагшдуулж байх ёстой. Арьсан дээр янз бүрийн идээт үрэвсэл, үү ургацаг, толбо үүсэх, амнаас эвгүй гарах, хэлэн дээр зузаан өнгөр тогтох зэрэг нь бүдүүн гэдэсний бохирдолтой байгааг илэрхийлэл юм. Бүдүүн гэдэс бохирдолтой үед шим тэжээлтэй хоол идсэн ч ашиг тус багатай. 
Бүдүүн гэдэсийг ахуйн нөхцөлд цэвэрлэх олон арга байдаг. Мөн түүнчлэн:
-Өглөө босоод 3-4 стакан бүлээн ус ууж хэвших
-Эслэг услаг ихтэй хоол хүисэндээ хэрэгдэх
-Хооллохынхоо өмнө түүхий ногоо идэх
-Сэтгэл санаагаа тайван байлгах
- Өтгөн гарах мэдрэмж төрсөн үед түүнийг хойшлуулж барихгүй байх... гэх мэт дэглэмд хэвшвэл өтгөн аяндаа гараад сурчна. Өтгөн хатаад байна гэдэг нь зохисгүй хооллолт, хэт боловсруулсан бүтээгдэхүүн, цагаан гурилын хэрэглээтэй холбоотой юм. Бүдүүн гэдэсний бохирдлоос үүдэлтэй асар олон төрлийн өвчлөлүүд байдаг тул эрүүл саруул биетэй болохыг хүссэн хэн бүхэн бүдүүн гэдсээ цэвэр байлгах хэрэгтэй.

No comments:

Post a Comment