Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил
КҮНЗ
Tuesday, March 1, 2011
Оюун санааны хувьсгал
Эрүүл хоолтон болоод байнга эрүүл хоол иддэг болчихоор гадуур хүмүүстэй ууж идхэд ихээхэн асуудалтай болчих юм шиг байнаа... гэсэн болгоомжлол байдаг юм шиг байгаам. Мэдээж бид нийгэмийн 1 эд эс учраас амьдарч байгаа нийгэм, хүрээлэн байгаа орчин, хүн амьтантай зохьцож амьдрах нь гарцаагүй. Ийм тийм юм идэж уудаггүй, тэр болохгүй, энэ тусгүй... гэвэл гайхна, бас янз бүрээр хэлнэ, шоолно, доог хийнэ гэж айгаад байж магадгүй. Та бусдад таалагдаж, бусдын дуртай зүйлийг идэх үү эсвэл өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах уу гэдгийг сайн ялгаж бодох хэрэгтэй. Хамт байгаа хүмүүс юу л иднэ, тэр бүгдийг та даган дуурайж идэх албагүй, өөрийн сонголтоо хийх эрхтэй учраас бусад хүмүүс ч таныг хүлээн зөвшөөрөх нь дамжигүй. Гол нь тэр хүмүүст та үлгэр болж тэднийг мөн эрүүл хоолтон болоход 1 алхам түлхээд өгвөл бусдад хүргэж байгаа буян тэр болно. Бие махбод, эрүүл мэнддээ хандах оюун санааны хувьсгалыг нэн яаралтай эхлүүлж чадвал эрүүл бие сэтгэлээ нандигнан авч явах боловсролыг эзэмшлээ л гэсэн үг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment