Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Sunday, February 27, 2011

Хар талх

Талхны талаар хэдэн үг хэлмээр санагдлаа... Гэхдээ намайг бүх юмыг үгүйсгээд, эсэргүүцээд, санал зөрөлдөөд байдаг яхир хүн байна гэж битий бодоорой. Миний бичлэгээс ядаж 10% нь танд наалдаж үлдэж байвал миний энд ингэж бичиж суугаагийн үр дүн нь тэр болж, та эрүүлжихэд 1 алхам ойртлоо гэсэн үг. .
Одоо аль ч дэлгүүр, хүнсний захаар ороход эх орны үйлдвэрийн талх нарийн боовнууд маш олон төрлөөрөө байдаг болсон нь сайхан боловч нөгөө талаараа дэндүү хяналт шалгалтгүй, хэн дуртай нь юу дуртайгаа хийгээд зарах боломжтой, тэдгээр нь  үйлдвэрлэл эрүүл ахуйн наад захын шаардага  хангасан уу, орц норм нь заагдсан хэмжээндээ байна уу гэдгийг тогтоох боложгүй юм шиг санагддаг. Хүмүүсийн хамгийн их авч иддэг (аль үйлдвэрийнх билээ дээ... үүнийг би эргэж лавлаж хараад дараагийн бичлэг дээрээ зурагтай нь тавьж үзүүлье) хүнсний тунгалаг боодлоор ороочихсон, жижиг хар талх байдаг. Орцыг нь хархаар улаан буудайн 1-р гурилаар хийсэн, хивэгний найрлагатай гэнэ. Тэгтэл тэр талхны өнгө яг л шоколад шиг бов бор өнгөтэй. Яагаад би өнгийг нь гайхаад байна гэхээр, би өөрөө гэртээ улаан буудайн 2-р гурилаар талхаа барьж иддэг юм л даа. Гэтэл тэр талх хэзээ я тийм бор болдоггүй.. 2-р гурил нь тийм бор биш байхад 1-р гурил нь өшөө л гэгээтэй баймаар юм. Задлаад харахаар дотор нь ямар ч бүхэл үр, хивэг харагдахгүй болхоор нь би, аан энэ хар талх хийдэг үйлдвэрүүд чинь гурилынхаа өнгийг өөрчлөөд хүнсний будаг хольчдог юм байна гэдэг сэжиг төрсөн. Өөр бас 1 ялгааг бас анзаарсан нь юу гэхээр: үйлвэрийн талх идэхээр цээж хорсоод, гашуу оргиод байдаг хэрнээ гэртээ барьсан эсвэл Соёолжоос авсан талхыг идэхээр зүв зүгээр байдгийг бас гайхсан. Санаа дагаад...гэж хэлж болохгүй байх л даа. Тэхээр үйлдвэрийн талхнууд хөөлгөгч, өнгө амт үнэр оруулагч зэрэг янз бүрийн хольц найрлага ихтэй байдгийг мэдсэн. Өмнө нь авч иддэг байсан хоол хүнсээ тэр бүр сайн анзаарахгүй иддэг байсан бол одоо зөв хооллолтонд шилжсэнээр буруу найрлага, буруу амтыг маш сайн мэдэрдэг болсон байна. Энэ нь эрүүлжих тусам амт үнэрийн мэдрэмж сайжирч байгаатай холбоотой гэж бодлоо.

No comments:

Post a Comment