Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Sunday, February 27, 2011

Тураах бэлдмэл ....



Өнөө өглөө  NTV сувгаар гардаг TV DOCTOR нэвтрүүлгийг үзлээ. Мэргэжлийн эмч нар калори багатай хоолыг тураах бэлдмэлтэй хавсарч хэрэглээд  турахыг санал болгож байх юм. Тэр нь АЛАЙ гэдэг нэртэй, ямар ч гаж нөлөөгүй, харин ч хүний биед сайн гэнэ, гаж нөлөөгүй тураана гэнэ.  Үнэхээр сайн, ямар ч гаж нөлөөгүй гэдгийг эмч юугаар баталгаа болгож, зоригтой хэлж байгаа юм бол? Өөрөө  өөрийнхөө бие дээр туршиж хэрэглээд мэдчихэв үү эсвэл сав баглааны гадна талд бичээстэй  орц найрлагад нь итгэв үү....бүр эсвэл өөрийнх нь болоод танилынх нь бизнесийг дэмжиж байгаа нь тэр үү. Тураах бэлдмэл хэрэглээд эрүүл мэнд, амь насаараа  хохирсон хүн цөөнгүй байдаг гэдгийг мартаж болохгүй.
Ямар ч химийн найрлагагүй тураах бэлдмэл байдаг гэдэгт би эргэлздэг.  Хүний эрүүл мэндэд  гэж нөлөө үзүүлэхгүйгээр хүнийг илүүдэл жингээс нь салгачдаг тэр айхтар хүчтэй эм чинь химийн хор биш тэгээд яг юу вэ? Түүнийгээ ууж хэрэглээд “ТУВ ТУРАНХАЙ БОЛОХЫН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ӨӨД ӨӨД НЬ ӨРГӨН БАРЪЯАА” гээд нэвтрүүлгээ өндөрлөж байна.  “Тув туранхай” хүн гэж ямар хүн байх вэ? Өвдөж зовж өвчин эмгэгт нэрвэгдсэн эсвэл өлсгөлөн хоосонд автагдсан хүн л биш бол эрүүл сарүүл хүн тэгтлээ жингийн доройтолд орж тув туранхай болмооргүй юм.
Үнэндээ манай улсад импортоор орж ирж байгаа эм бэлдмэлүүд  хаагуур ямар замаар  орж ирээд, яаж зөвшөөрөл аваад худалдаалагдаад байдаг нь бас л тодорхой бус. Үнэхээр хүний биед хор хөнөөлгүй, стандартын  шаардлага хангасан нь хэд байдын бол гэдэг бас л эргэлзээтэй. 
Эмчийн зөвлөж байгаа илчлэг багатай хоол идээд жингээ хаях хоолны жагсаалтан дотор цагаан гурилын пицца цохиж явнаа. Ёстой өнөөх тоон дотор үсэг гэдэг шиг...  Пиццаны орцонд юу юу ордог гэдгийг бүгд мэдэж байгаа байх.  Би эмчтэй маргалдах гээгүй ээ, гэхдээ өөрийнхөө уншиж судалж мэдсэн зүйл дээрээ бол хариулт өгөхөд бэлэн байна. Цагаан гурилын хор холбогдлын талаар би өмнө нь дурдсан байгаа.  Цагаан гурил нь тэр чигээрээ цавуулаг цардуул ихтэй тул шингэц муутай хамгийн зохимжгүй хоол юм. Илүүдэл жингээсээ салахыг хүсэж байвал цагаан гурилыг хоолныхоо цэснээс бүр хасаж хаях хэрэгтэй. 
Хэн нэгний бизнесийн зөвлөгөөг дагахдаа биш өөрөө өөртөө эзэн байж, юуг идэж болох вэ, юуг идэж болохгүй вэ гэдгийг мэддэг болчихвол таны бие организм аяндаа эрүүлжиж, биед байсан хор, илүүдэл өөх тарганаасаа салж, ямар 1 химийн найрлагатай эм бэлдмэлд амь насаа тушаалгүй аяндаа л байх ёстой жиндээ очдог тул та элдэв зар сурталчилгаа, рекламанд итгэж эрүүл мэндээ бүү хохироогоорой.  Хамгийн гол нь зөв, эрүүл хооллоод сурчихвал та гоо сайхан, эрүүл мэндээ богино хугацаанд эргүүлэн олж авах боломж байгаад итгээрэй. Эрүүл хүн хэзээ ч жингийн хэлбэлзэлд ороод байдаггүй юм шүү.

No comments:

Post a Comment