Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Thursday, March 10, 2011

Жор-1

Овъёосны нэвсээр хийж болох зарим хоолноос танилцуулъя.
1. Нэрс, нэвсний холимог шөл \би шөл гэж нэрлэдэгийн\

Орох зүйлс:

-150 гр нэрс \эсвэл дэлгүүрт зардаг компот ашиглаж болно\
- 3/4 стакан тослог багатай сүү
- стакан ус
-1/2 стакан  овъёосны нэвс
-1жижиг халбага бор сахар
Хийх арга:
Сүүгээ буцалгаж дээрээс нь нэвсээ хийж өтгөртөл хутгана. Жимсээ хүйтэн усаар зайлаад буцалж байгаа нэвс дээр нэмээд  зөөлөн гал дээр 2" байлгаад авна. Жимсээ бяцарж зөөлрөнгүүт  бор сахараа нэмж хөргөнө. Ингээд идхэд бэлэн болно. Халуун, хүйтэн аль ч байдлаар идэж болно. Илүү амт оруулахыг хүсвэл жижиг халбага зөгийн бал нэмж хольж болно.

No comments:

Post a Comment