Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Saturday, February 26, 2011

Давс

Хоолны давс нь зөв тохируулж хэрэглээгүйгээс болж хүний биед хор хөнөөл учруулдагаараа алдартай. Давсыг байнга хэтрүүлэн хэрэглэх нь биед усыг саатуулж хавагнуулахаас гадна Калийн дутагдалд оруулдаг. Бөөр, үе мөч, мэдрэлийн системийн өвчнүүд бүгд давснаас үүдэлтэй болохыг мэдэж авах хэрэгтэй.
Сайхан шинэ ногоог өөрийнх нь амтаар идэхийн оронд дээрээс нь давс цацаж ч байх шиг,  давстай хоолонд давслаг цуу нэмээд ч идэж байх шиг....тэгтлээ амтныхаа мэдрэмжийг алдчихсан хүмүүс өөрийхөө эрүүл мэндийг өөрийхөө гараар сүйтгэж байгаагаа ухаарахгүй л байгаа байх даа. Утсан, давсалсан мах, загас, хиам, бяслаг, өөх, дарсан ногоо зэлэг нь шингэц удаантай, гэдсэнд 5-6 цаг саатаж байж боловсордог тул өдөр бор идэхэд зохимжгүй,  ялангуяа бага насны хүүхдэд идүүлэх хэрэггүй юм..Багаасаа шорвог амтанд дасал болчихвол буруу зуршлаас гартлаа нэлээн хэдэн эрхтэнээ золионд гаргах хэрэг гарахаас сэрэмжлэх хэрэгтэй. Давслаг хоол их иддэг хүний бөөр, давсаг амархан чулууждаг. Цайгаа хүртэл давсалж уудаг монголчууд "амнаас уначих гээд байна" гээд бүхнийг давсалж идэнгүүтээ "үхсэн ч өтлөхөөргүй боллоо" гэдэг үгтэй хүмүүс дээ. Давс нь эрхтэн системийн тэнцвэрт хэрэгтэй ч заавал шүүсэн цагаан давс хэрэглэлгүйгээр түүнийг экологийн цэвэр давс жамц давс, хужир зэргээр орлуулж ашиглавал тустай.

No comments:

Post a Comment