Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Saturday, February 26, 2011

Хийжүүлсэн ундаа

Чихэр ихтэй, өнгө, үнэр, амт оруулж, нүүрс хүчлийн хий шахсан усыг өнөөдөр их хэмжээгээр ууж хэрэглэж байна. Нүүрс хүчлийн хий нь ходоод гэдэсний салст бүрхэвчийг цочроогоод зогсохгүй шүд цоорох өвчин үүсгэхэд асар их нөлөөтэй. Иймээс эцэг эхчууд бага насны хүүхдэдээ ийм төрлийн ундаа уулгахгүй байх хэрэгтэй. Ялангуяа кока кола, пепси кола нь кофейн, кокайн ихээр агуулдаг кокагийн навчны хандаар хийдэг тул дурлаж уух хэрэггүй юм, ялангуяа бага насны хүүхдэд огт уулгаж болохгүйг анхаарна уу. Кофейн нь яс шүдэн дэх кальцийн хэмжээг бууруулж, шүдний пааланг гэмтээдэг бол кокайн нь нэлээн хүнд төрлийн мансууруулах бодис гэдгийг мэдэх байх. Ийм төрлийн хийжүүлсэн ундаа нь амны цангааг огт тайлдаггүй бөгөөд уух тусам улам донтуулдаг.

No comments:

Post a Comment