Ийм нэртэй нэвтрүүлэг хүртэл байдаг. Манайхны ихээр хэрэглэдэг болсон кофе, байхуу цайнд кофейн их хэмжээгээр агуулагдсан байдаг. Кофейн нь зүрхний булчингийн агшилтыг хүчтэй болгохоос гадна тархинд цочрол өгч түр зуур цовоо сэргэлэн мэт болговч аажимдаа зүрх судасны өвчтэй болгодог. Кофег өдөр бүр уудаг хүн ясны сийрэгжилттэй болдог тул кальци агуулсан хоол хүнс ахиу хэрэглэх хэрэгтэй байдаг. Та үнэхээр кофе уухгүй байж чадахгүй бол эрүүл мэндээ бодоод кофейнгүй (decaffeinated) кофе хэрэглэж байхыг зөвлөе.
Байхуу цай нь мөн кофейн ихээр агуулдаг учир удаан үйлчилдэг болохоор 18 цагаас хойш уух хэрэггүй. Байхуу цай нь шээс ихээр ялгаруулж уушиг зүрхийг хөөргөдөг. Нойргүйдэл, ходоод гэдэсний шарх, зүрх судасны өвчтэй хүмүүс байхуу уух хэрэггүй байдаг. Байхуу цайны оронд антиоксидантаар баялаг ногоон цай хэрэглэж заншаарай.
No comments:
Post a Comment