Энэ хүн чинь юу яриад байнаа, шингэнээ ууж чаддаггүй хүн байдымуу гэж гайхах, эгдүүцэх хүн байж магадгүй юм. Тэгвэл үүнийг уншаарай.
Хооллохын яг өмнө, хоол идэж байх үедээ, хооллож дуусангуутаа их хэмжээний шингэн уухгүй байхыг зөвлөе.
Цагийг нь олоогүй уусан шингэн ямар ч үр дунд хүргэдэггүй. Хоол хүнс ходоод гэдсэнд ороод 2-4 цаг болж байж шингэж, эрхтэн системүүд өөрт хэрэгтэй шим тэжээлээ энэ үед шимж авч байдаг. Гэтэл яг энэ үед нь их хэмжээний шингэн араас нь уучихвал идсэн хоол тэжээлээ угаагаад хөөгөөд өнөөх идсэн хоол тэжээл маань ходоодны доод хэсэг рүү угаагдаж урсаад өгнө гэсэн үг. Ингэснээр ходоод 12 нугалаа гэдсэнл асар их ачаалал үүсдэг. Шим тэжээлээ шимж авч чадаагүй эрхтэнүүд дахин хоол нэхэж эхэлнэ, Ингэснээр саяхан идсэн хэрнээ өлсөөд байхын.. гэдэг чинь болж ойр ойрхон өлсөж, их иддэг болж таргалалт үүсэх нэгэн шалтгаан болно. Ингэж идсэн хоол шингэц муутай болж ходоод гэдэс цанхайх, хэхрэх зэрэг таагүй байдал үүснэ. Мөн хооллох үедээ шингэнийг их ууснаар хоолоо дутуу зажлаж бүхлээр нь залгиснаар ходоод хоол боловсруулах үйл ажилгаа муудна. Шингэнийг зөв ууна гэдэг нь хоол идсэнээс хойш дор хаяж 1 цагийн дараа шингэнээ ууж байх хэрэгтэй. Зөв удаан зажлаж, яаралгүй идсэн хоол горойж тээгтэлэггүй болохыг та мэдрэх болно.
No comments:
Post a Comment