Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Saturday, February 26, 2011

Элсэн чихэр

Дээр үед хүмүүс энэ элсэн чихэр гээч юмыг хэрэглэхгүйгээр амьдарч болоод л байсан. Гэтэл одоо 1 хүнд ноогдох хэрэглээ жилд дунджаар 50кг болсон судалгаа гарчээ. Хүний эрүүл мэндэд элсэн  чихрийн учруулах хор нөлөө нь архи, мансууруулах бодисын хохирлын хэмжээнээс ч их байдаг гэдгийг эрдэмтэд нотолчиж. Элсэн чихэр нь хүний биед ороод задрахдаа глюкоз болон хувирч цусанд маш амархан нэвчдэг. Ингэснээрээ цусан дах сахарын хэмжээ ихсэж харшил, хавдар, судас хатуурах, даралт ихсэх, шүд цоорох, чихрийн шижин өвчнүүд үүсэж эхэлдэг байна.. Хүүхдээ багаас нь элсэн чихэрт дурлуулж, угжих ус, уух тараг, идэх зутан, аарцанд нь байнга элсэн чихэр хутгэж өгч байгаа нь арай л үр хүүхдээ егүүтгэе гэсэн санаа биш байлтай.
Хоолны дараа заавал чихэртэй цай, ундаа, мөхөөлдөс, боов, бялуу иддэг зуршил бол өмнөх идсэн хоолны холимогийг ходоодонд исгэж ходоодны ханыг цочроодог. Ходоодны хана цочирсноос болж хоол идэх дур хүсэл улам нэмэгдэж, хоолоо хэтрүүлэн идсэнээс ходоодны өвчлөлүүд эхэлнэ. Элсэн чихэрийн хэрэглээг багасга гэдэг нь чихэр огт битгий гэсэн үг биш, хүний биед чихэр тодорхой хэмжээгээр хэрэгтэй байдаг. Харин үүнийг зөгийн бал, цэвэр бурам, хатаасан болон шинэ жимс, хүрэн манжин зэрэг чихэрлэг хүнснээс шаардлагатай чихрийнхээ хэрэгцээг хангаж болох юм. Ядаж л цагаан идээгээ элсэн чихэргүй иддэг уламжлалаа сэргээхсэн.

No comments:

Post a Comment