Манай оронд ургадаг нэрс, аньс, үхрийн нүд, нохойн хошуу, чацаргана...гээд жимсгэнүүдэд нь хүний биед асар хэрэгтэй шим тэжээл, антиоксидантуудаар маш баялаг байдаг. Сүүлийн үед хүмүүс ашиг тусыг нь мэдрээд харьцангуй их хэрэглэдэг болсон байх. Гэхдээ өөрсдөө түүгээгүй бол бас итгэхэд хэцүү болсон байна гэдгийг олж мэдсэнээс хойш гэртээ тарьдаг болж билээ. Борлуулагчид нь хэмжээг нь ихэсгэхийн тулд цардуул, ус зэргийг хольчдог юм байна гэдгийг өөрсдийнх нь амнаас сонсоод эгээтэй л ухаан алдаагүй шүү. Хүн яагаад ийм өчүүхэн юм бэ, хүний эрүүл мэнд гэдэг тэр хүний олж байгаа хэдхэн цааснаас дор гэжүү?
СКАЙ дэлгүүрийн үүдэнд гардаг жимс ногооны худалдаанаас хэдэн кг аньс авах санаатай явтал 1 эгч, миний дүү эндээс аваа, миний жимс цардуулгүй ээ гэнэ. Юун цардуул вэ, аньсны найрлаганд цардуул байдаг гэж энэ эгчид хэн хэлсийн болдоо, зайлуул гэх шиг юм бодож байтал, цаагуур чинь бүгд цардуултай байдаг шдээ, минийх дөнгөж сая ирсэн цэврээрээ байгаа гэнэ. Та юун цардууд яриад байнаа гэтэл: Яахав дээ энэ хүмүүс чинь их болгох гээд л хийдэг шдээ, эгч нь тэгэхгүй ээ, хэдэн хүүхдийн буян байна, буяндаа тэгж бузар хийхгүй гээд хэлээд хаядаг байгаа.... Тэгээд л авалгүй гараад явж билээ. Тэр цардуул нь хүний биед ямар хортой билээ, Аминдаа витаминлаг жимс идээд байнаа гэтэл бөөн цардуул идээд байх нь байна шдээ. Хүмүүс голдуу чанамал хийгээд түүндээ цардуул мэтийн өтгөрүүлэгч холиод байдаг болхоор мэдэгддэггүй байх л даа...
Гэрийн нөхцөлд ухрийн нүд, чацаргана зэргийг хашаандаа, тагтан дээрээ тарьж ургуулах нь арчилгаа багатай, хялбар байдаг учраас хүн бүр гэрийнхээ хэрэгцээний жимсгэнийг өөрсдөө тарьдаг болчвол амар юм даа.
No comments:
Post a Comment