Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Saturday, February 26, 2011

Органик хүнс

Органик хүнс нь химийн найрлагатай эм тариа бордоо ашиглаагүй цэвэр хөрсөнд,  байгалын жамаараа ургасан ургамал ногоо, тэдгээрийг идсэн мал, амьтны махыг хэлнэ. Манайд худалдаалагдаж байгаа жимс хүнсний ногооны 80 орчим хувь нь,  гахай тахианы мах 100%  урд хөршөөс орж ирдэг гэж хүн бүгд мэднэ. Тэд яагаад  хэвэнд хийсэн юм шиг бүгд 1 хэмжээтэй, том жижиг гэж ялгах юм байхгүй ургаж үржинэ вэ? Яагаад тийм өнгөлөг, царайлаг вэ? Тэгсэн хэрнээ цаанаа л нэг амтгүй, шүүсгүй... Уг нь алим хамгийн амтлаг шүүслэг жимс шүү дээ, яагаад ийм аргуун талх шиг болчив? Тэр шүүсгүй аргуун алимаа борлуулагчид нь бананан сортын алим гээд нэрлэчижээ. Энэ бол бизнесийн заль. Угаасаа бананан сортын алим гэж манайхаас өөр оронд байдаггүй л байх.  Банан, алим  2-г эрлийзжүүлж гаргаж авсан гэсэн үг үү, юу гэж ойлгох вэ? Огт шүүсгүй тийм аргуу, гурилан боов шиг жимс жимсгэнүүд ургалтын тэнцвэр алдагдсантай л холбоотой. 
Хоол хүнсний талаар мэдлэг дутуу нэг нь тэдгээрээс үр хүүхэддээ, жирэмсэн, хөхүүл ханьдаа, ижий аавдаа аминдаа л витаминлаг шим тэжээлтэй жимс идүүлж байна гэж бодоод аль том, өнгөлөгөөс нь гар таталгүй авч, би яах вэ, та нар минь л ид гээд идүүлнэ. Тэр нь ямар хор хөнөөлтэй юу идүүлж байгаагаа даанч ойлгохгүй. Энэ цагт хамгийн их тохиолдож байгаа төрөхийн хүндрэл, ургийн гажиг,  бүгд үүнтэй холбоотой.
Ийм чанарын шаардлага хангахгүй, хүний биед хортой хоол хүнс хилээрээ нэвтрүүлж байгаа манай хорио цээр, эрүүл ахуйн байцаагч, хил гаалийнхны буруу.
Манай оронд тэр олон нэр төрөл, сортын жимс ногоо тариалдаггүй ч байгаа цөөн тооны "давжаа" нэртэй  хатуу алим, шийгуа, лууван, өндөг ....бүгд тийм жижиг хэмжээтэй хэрнээ цаанаа л часхийсэн амттай гээч. Ямар ч илүү дутуу бордоо, хоргүй байгалын жамаараа л ургасан жимсний амт тийм л байдаг. Хүний биед хэрэгтэй амин дэмүүд байх ёстой хэмжээндээ байгаа учраас жинхэнэ жимсний амтаараа байгаа нь тэр.
Химийн бодистой хүнс иддэг хүмүүс бас л томроод хөөгөөд таргалаад д байгаа нь нүдэн дээр илт байгаа шүү дээ.... Одоо хоол хүнсний өнгө, хэмжээнд хууртдаг цаг биш шүү гэдгийг л санаж явах хэрэгтэй. .

No comments:

Post a Comment