Би өөрөө ургамал хоолтон буюу Веган болоод удаагүй л дээ гэхдээ л хагас жил өнгөрчижээ. Богино гэлтгүй энэ хугацаанд надад олон өөрчлөлтүүд гарсан. (Энэ тухай дараа дэлгэрэнгүй бичнэ) Өмнө нь өөрийгөө махгүйгээр төсөөлж ч байсангүй. Надад ямар 1 итгэл үнэмшил, шашин шүтлэг нөлөөлөөгүй л дээ. Эрүүл байх үүднээс өөртөө өөрчлөлт хийсэн юм. Өмнө нь "махчин" байхдаа хаана ямар цагаан хоолны газрууд байдгийг огт анзаардаггүй, мэддэггүй байсан бол одоо хаана юу байгааг овоо мэддэг болсон шүү.
Миний хамгийн их очдог газар бол Голомт-1 н хажууд байдаг Луна Бланка. Эдний хоол ер нь зүгээр шүү. Өдрийн цайны цагаар таарч очвол суудал ч олдохгүй их хүнтэй.
Урагшаа Зайсангийн наана Оргил худалдааны төв дотор байдаг Соёолж хоолны газар бас л зүгээр. Эдний хар гурил, хивэгтэй боов талханд би их дуртай.
Хааяахан очдог газар нь Лаавин Хаат..... ариун цэврээр жаахан тааруу юм шиг санагдаад байдын.(sorry) Гэхдээ эднийх хэд хэдэн салбартай. Бөхийн өргөөний тэнд, үйлдвар комбинатад...гэх мэт.
Дүрслэх урлагийн музейн урд Цагаан Суварга гээд бас 1 бий, гэхдээ эднийх дан цагаан гурилаар хоолоо хийсэн байсан болохоор нь дахиж очоогүй. 1 удаа л очиж хоол идэх гэтэл надад идэх хоол олдоогүй учраас дахиж зорьж очоогүй юм байна. Ер нь цагаан хоолны газрууд мах хэрэглэдэггүй учраас үнэ нь хямд байдаг байдаг болоод ч тэр үү эсвэл үнэхээр амт чанарт нь болдогуу залуучууд их очдог болсон харагдсан шүү. Үнэхээр цагаан хоолтон болж эрүүл мэнддээ залуу наснаасаа эхэлж анхаарал тавьж байгаа бол алхам алхмаар урагшилж байгаа нь тэр....
No comments:
Post a Comment