Сүүлийн үед дэлхийн хэмжээгээр тэр ч байтугай махсаг гэгддэг монголчууд хүртэл махан хоолноос татгалзаж байна. Тэдний бие мах бод нь мах идэж байсан үеийнхээсээ илт сэргэж эрүүлжиж, хөнгөрсөн байдаг бөгөөд харин мах идээгүйгээс болж уургийн дутагдалд орж амь насаа алдсан, өвдөж зовсон тохиолдол гараагүй аж. Махнаас татгалзсанаар та гоо сайхан, эрүүл мэнд, хүч тамираа эргүүлэн олж авахаас биш бусдын боддогчлон тэжээлийн доройтолд орж, илчээ алдсан нэгэн болдоггүй юм байна гэдгийг би өөрийн бие дээр мэдэрсэн.
Та үнэхээр махнаас татгалзаж чадахгүй байгаа бол ядаж доорх зөвлөгөөг анхааралтай уншаарай...
-Махтай хоолыг өдөрт 1с хэтрүүлэхгүй идэж байх
-Махаа маш сайн удаан зажилж, гүйцэт бутлаж идэх
-Махыг төмснөөс бусад төрлийн ногоотой идэх (мах ногоо 2 маш сайн зохицож шингэдэг)
-Мах их идсэний маргааш нь аль болох ногоо, жимс, цагаан хоол гэх мэт хөнгөн чанарын хоол хэрэглэх
-Махыг сонгохдоо тэжээвэр биш бэлчээрийн малын мах идэж байх. Ийм махыг органик мах гэнэ. Харин гаднаас орж ирж байгаа тахиа, гахайны махнууд бол химийн эм тариа хэрэглэж албаар хэмжээг нь томруулсан байдаг тул монгол "боксчин" тахианы мах, өндөгийг хэрэглэж байх нь ашигтай. Анхааруулахад: гадуур зарагдаж байгаа өндөгнүүдээс орос өндөг том, грамм ихтэй гэж манайхан их аваад монгол өндөгөө жижиг гээд голоод байгаа харагддаг. Харин шим тэжээл, чанарын хувьд монгол өндөг нь хамаагүй сайн, жинхэнэ ориг хүнс юм . Азаар манай монголоос органик хүнсийг хялбар бөгөөд хямд олж идэх боломжтой байдаг.
No comments:
Post a Comment