Эслэг гэж юу вэ?
Эслэг (Fiber) нь хоол боловсруулах системыг дэмжиж, идсэн хоолыг ходоод гэдэсний замаар гадагшлуулах явцыг хурдасгаж бие махбодоос хорт бодисыг зайлуулж, холестерины хэмжээг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Насанд хүрсэн хүн хоногт 35 гр эслэг авах шаардлагатай байдаг ч орчин үеийн хоол хүнсэнд агуулагдах эслэгийн хэмжээ маш бага байдаг учраас заавал нэмэлтээр авч байх хэрэгтэй . Эслэг нь бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, шинэ жимс ногооны утаслаг, үрлэг хэсэгт байдаг. Эслэгийг хоол хүнсэндээ хэрэглэснээр:
-Гэдэс дотрыг дээд зэргээр цэвэрлэж хорт бодис, ялзралыг амархан гадагшлуулж өгнө.
-Цус, судсан дахь холестериныг багасгаж, хавдар үүсгэгч эсийг бууруулна.
-Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хаталтыг зохицуулна.
Цатгалан байдлыг бий болгож, өлсөх мэдрэмжийг бууруулна.
Уураг гэж юу вэ?
Уураг (Protein) уухаар л овойсон булчинтай бакь болчихно гэж боддог хүмүүс байдаг. Уураг нь зөвхөн булчин шөрмөсийг нэмэгдүүлэхэд л хэрэглэдэг эд биш. Өөрт тохирсон хэмжээний уургаа тогтмол авснаар та жингээ хасаж сайхан галбиртай болж болно. Булчин нь илчлэгийг илүү шатаадаг тул уургийн тусламжтайгаар жин бууруулалтыг түргэсгэж өгдөг. Уураг нь мах, өндөг, дүүфүү, вандуй болон шинэ ногоонуудад элбэг байдаг. Өдөрт 1 аяга шар буурцагны сүү ууж байхад та өөрт хэрэгтэй уургаа авч чадна. Шар буурцагны уураг нь өөх тос агуулдаггүй, илчлэг багатай байдаг. Эрүүл саруул байхад уураг чухал үүрэгтэйгээс гадна жин бууруулахад төдийгүй жин нэмэхэд ч тустай.
Жич: Хүн бүр эрүүл хооллолтыг эрхэмлэх болсон энэ үед уураг, эслэг зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг гадуур худалдаалж байгаа дэлгүүрууд байдаг болсон нь талархууштай.
No comments:
Post a Comment