Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Thursday, February 24, 2011

Эрүүл байх арга зам

 Өвчин гэж юу юм бэ?
Хүн гээч амьтан байгалаасаа нөхөн төлжих чадвартай байдгаараа тэрэг техникээс ялгаатай. Харин элэгдэж хорогддогийн тухайд гэвэл яг л адил элэгдэж, эвдэрч, капитал засварт ордог. Хэзээ өвдөхийг нь хүлээгээд тоолоод суулгүй, биеэ гаргуунд нь гаргаж хаялгүй цагт нь тордож байвал тэр айхтар эдгэдэг, эдгэдэггүй өвчнүүдээс бид холуур тойрон гарч чадна. Өвдөөд байх шиг байна гэнгүүтээ л өнөөх айхтар химийн найрлагатай эм, антибиотикуудыг дур мэдэн идэж гарна. Үнэхээр өвдсөн уу, хямарсан уу алин болохыг нь ялгаж салгаж мэдээгүй хэрнээ өөрөө өөртөө дур мэдэн онош тавиад, эсвэл хэн нэгний мэдэмхийрэлээр өөрийгөө хордуулж эхэлнэ.
Ер нь өвчин гэж юу юм бэ, хаанаас гарч ирээд, хаагуур дамжаад энэ бие  рүү нэвтэрч орооод 1 эрхтэнд очоод наалдчихдаг байнаа? .... Өвчин гэдэг нь гаднаас ирсэн гай биш харин дотор эрхтэн системийн бохирдол, эс эдүүдийн гэмтэл юм. Өчүүхэн жижиг эс, эсээс бүтэх эдүүд гэмтээд ирэхээрээ доголдож эхэлж байгаа нь тэр. Энэ нь амаар орж буй хоол унднаас үүдэлтэй юм. Эрүүл байхын тулд би юу идэх ёстой вэ, юуг идэж болохгүй вэ гэдгээ маш сайн мэдэж байвал энэ өвчин гээч зүйлд дарлуудахгүй, эрүүл саруул, залуу сайхнаараа байх боломж хүн бүрт бий. Зөв, эрүүл хооллоод явахад хүн өтлөж хөгширдөггүй гэдгийг шинжлэх ухаан аль эрт нотолчихсон. "Тэр ёстой өтөлдөггүй хүн шүү" гэж хэн нэгийг заавал хөгшрүүлж өтлүүлэх гэдэг үгийг эрүүл хооллолт тас цохино. Зохистой, зөв хооллож амьдардаг хэн ч гэсэн залуу сайхан бие галбир, толигор сайхан арьс, гялалзсан хар үсээ удаан хадгалж амьдрах боломж бий.
Тэгэхээр эрүүл байхын тулд биеэ эсийн түвшинд цэвэрлэж, тэжээж, хамгаалж байх хэрэгтэй. Ингэснээр нөхөн төлжих чадвар сайжирч дархлаа сайжирна
.

No comments:

Post a Comment