Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Thursday, February 24, 2011

Тас хийтэл амьдарч түс хийтэл үхнэ

Тансаглал
Хүн ойлгоогүй зүйлээ эзэмшиж чаддаггүй гэдэг. Би яаж амьдарвал зөв амьрдах вэ, яаж идвэл эрүүл байх вэ гэдгээ  зах зухаас нь ойлгох гэж оролдож байгаа хүн л өөрчлөлт хийж чаднуу гэхээс өөртэйгөө эвлэрцэн бүхнийг үгүйсгэгч нарт бол бүх зүйл худлаа, тээртэй хэцүү санагдана.. "Ингээд идэж уугаад болоод л байсым, болж л таарна, үхээгүй л байна" гэх хүн бишгүйдээ тааралдана. Эрүүл зөв хооллодог хүн 120 хүртэл наслах боломжтой байхад өнөөдөр монгол хүний дундаж наслалт 65 байгаа нь наслах насныхаа тэн хагасад хүрээд л унаад өгч байна гэсэн үг. Тийм учраас эрүүл, зөв хооллодог хэн ч ухаан санаа нь уймарч зөнөлгүйгээр эрүүл саруул  урт наслах боломжтой юм. Хамгийн гол нь энэ олон нэр төрлийн хоол унднаас алийг нь сонгож, зөв идэх вэ гэдэгт л суралцах хэрэгтэй. 
Манайхан " хэзээ үхнэ гэж өөрөөсөө харамлах вэ, идэж ууж байгаад л дуусна" гээд аль тарган өөхтэй мах, шарсан, хайрсан хоол, нөөшилсөн, даршилсан, утсан, хийжүүлсэн, давсалсан, амт үнэр өнгө оруулсан, удаан хадгалагч коисервант агуулсан хоол хүнсийг хамгийн түрүүнд сонгож иддэг. Хамгийн их хэрэглэдэг хиамны тухай яръя. Утсан,  утаагүй хиам, зайдас, маханд нитрит, нитрат, фосфат зэрэг химийн бодисууд ихээр агуулагдсан байдаг бөгөөд махан бүтээгдэхүүнийг улаан ягаан өнгөтэй байлгаж удаан хадгалах үүрэгтэй нитрит нь хорт хавдар үүсгэгч нэгдэл болон хувирдаг байна. Тэгээд ч манайд энэ олон жижиг, хиамны үйлдвэрүүд яг стандартын дагуу үйлдвэрлэж байгаа гэдэгт би лав хувьдаа итгэдэггүй. Мөн цагаан гурилан бүтээгдэхүүн, нарийн боов, торт зэргийг асар ихээр хэрэглэж энэ төрлийн бизнес эрхлэгчид маш ашигтай ажилладаг нь  хэрэглэгчид олон байгааг харуулж байна.. Цагаан гурилын 75% нь цардуул байдаг. Цардуул нь халуун усанд уусдаггүй харин ч жонхуу болж дэвтэж хөөдөг учраас гэдэсний дотор хананд тав болон наалдаж хоолны шингэцийг муудуулдаг. Ийм тав наалдсан гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудаж өтгөн хатдаг асуудалтай болдог. Цагаан гурил байнга иддэг, насанд хүрсэн хүн гэдсэндээ 25 кг хүртэл илүүдэл өтгөн байнга тээж явдаг гэж судлаачид нотолсон байдаг. Хүний биеийн дулаан 37" гээд бодохоор ийм халуун газар илүүдэл ялгадас байлгаад байна гээд төсөөлөөд үзвэл тэр тансаг хоолтонгуудын дотор юу байгаа нь төсөөлөгдөж байгаа байх.
Тэгэхээр царай муутай ч эрүүл мэндэд нэн тустай  хар бор гурилаа хэрэглэж байхыг зөвлөж байна. Манайхны "нохойн хоол" гэж нэрлэдэг шар будаа нь улаан буудайнаас 3 дахин их төмөр агуулсан байдаг. "Ядуу" хүн биш харин эрүүл мэндийн өндөр соёлтой хүмүүс л өнөөдөр хар гурил, хивэг, үр тарианы хөврөлийг хоол хүнсэндээ хэрэглэдэг болжээ. Тас хийтэл амьдарч байна гээд хамгийн шингэц муутай, химийн найрлагатай бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэгдэж байсан хүн тийм амар түсхийж өгөхгүй нь лавтай.

No comments:

Post a Comment