21-р зууны өвчин гэж хэлж болох ясны сийрэгжилт нь зөвхөн настай хүмүүст хамааралтай биш болжээ. Харин ч настай хүмүүсээс илүүтэй залуучууд, хүүхэд багачууд энэ өвчинд нэрвэгдэж байгаа нь судалгаагаар нотлогдсон байна. Хүнс хоолоороо хэрэгтэй амин дэмүүд болох кальцийн хэрэглээний нормоо хангалттай авч чадахгүй байгаатай холбоотойгоос гадна хүрээлэн байгаа орчны бохирдол, идэж хэрэглэж байгаа хүнсний зүйлтэй холбоотойгоор энэ өвчин үүсдэг аж. Хийжүүлсэн ундаа хэрэглэх нь өвчин үүсгэх гол хүчин зүйл болдог байна. Кальцийг нэмэлтээр хэрэглэж байвал ясыг бэхжүүлэх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, мөн мэдрэлийн систем болон булчингийн үйл ажилгаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүний биед кальци дутагдсанаар бие организм маань тэр дутагдаад байгаа кальцаа нөхөхийн тулд өөрийн яснаасаа кальцийг нь “хулгайлж” эхэлдэг. Иймээс бидний яс хэврэг болдог байна. Яс хэврэг болсноос үүсэх өвчнийг ОСТЕОПОРОЗ буюу ясны сийрэгжилт гэнэ. Үүнд хүүхэд, эмэгтэйчүүд нь эрчүүдийг бодвол илүү өртөмтгий байдаг. Хүний биед кальци дутагдсанаас болж илрэх шинж тэмдэгүүд нь:
Кали магни дутагдсанаас болж тархины үйл ажиллагаа муудаж, мэдрэлийн ядаргаа, уур уцаартай болох, дархлаа сулрах, үс, шүд, хумс гэмтэх зэргээр илэрдэг байна.
yaanaa ene chini l yg ireed bnadaa. hul gar uvduul.
ReplyDelete