Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил
Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил
Эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил

КҮНЗ


Wednesday, February 23, 2011

Цадахын тулд л иддэг үү?

Цуврал – 2
Хүн хоолоор өвдөж, хоолоор л эдгэрдэг.
Хоол тэжээлээрээ дамжуулан  бие организмдаа хэрэгтэй шим тэжээл, амин дэмээ авах зорилгоор хооллодог гэж хүн бүр мэддэг хэдий ч ам руугаа хийж байгаа зүйлдээ хариуцлагагүй хандсаар л байгаа. Хоносан , халаасан , хэт  болгосон хоол  нь ямар ч шим тэжээлгүй болсон байдаг тул гэдсээ хогоор дүүргэж байнаа л гэсэн үг..  Учир нь бэлэн болсон хоолонд бичил биетүүд эрчимтэй үржиж хоолонд байсан биологийн идэвхитэй бодисууд устаж үгүй болсон байдаг тул ийм хоол идсэнд орвол зүгээр л сайхан буцалгасан ус уучихсан нь таны биед хамаагүй илүү хэрэгтэйг анхаарна уу.   Мэдээж манай нөхцөлд байнга шинэ, шим тэжээлтэй хоол идээд байх боломжгүй хэдий ч хувь хүн өөртөө ямар 1 боломжийг хайж олох л хэрэгтэй. Уураг, өөх тос, нүүрс ус, амин дэмүүд, эрдэс, ислэг, ус зэрэг нь хүний хэрэгцээг хангах үндсэн бүтцэд ордог учраас хооллох бүрдээ эдгээрээс шаардлагатай хэмжээ, харьцаагаар авч байх хэрэгтэй.
 Хэт цадах, хэт өлсөх аль аль нь эрүүл мэндэд муу гэж хэн ч мэддэг хэрнээ цадсан ч идээд л байх нь өөрийхөө эд эрхтэнийг өөрөө л хорлож байна гэж ойлгоорой. Гол нь идэж байгаа хоолныхоо найрлага бүтэцийг зөв мэдэж идвээс тэр нь зөв шингэж, зөв задарч, зөв гадагшлах ёстой.
Хооллохынхоо өмнө заавал шинэ ногооны салат эсвэл ядаж 1 алим идэж хэвшвэл хоол боловсруулах системийн үйл ажилгаа, хоолны шингэцэд сайнаар нөлөөлнө. Мөн хэт идэх дуршилыг багасгана.
“Дутуухан цадаж бай" гэдэг хөгшчүүлийн үг учиртай байжээ.

No comments:

Post a Comment