Та одоо байгаагаасаа илүү эрүүл, гоо үзэсгэлэнтэй, урт наслахйг хүсдэг бол дараах зөвлөмжийг аль болох дагахыг хичээгээрэй.
1. Зөвхөн байгалын гаралтай хоол хүнс хэрэглэж байх. Ийм хоол нь эрчим хүчний нөөцөөр баялаг, тэдгээрийн бүтэц нь алдагдаагүй байдаг.
2. Бүхэл ширхэгтэй хоол хүнс хэрэглэх. Ийм хүнсэнд зайлшгүй хэрэгцээт бодисууд шингэхэд болон гадагшилхад амар байдаг. Тэдгээрийг боловруулах гэж биеэс илүү энерги зарцуулдаггүй.
3. Хооллохоосоо өмнө түүхий ногооны салат идэх. Энэ нь биеийг шүлтийн нөөцөөр тогтмол хангаж өгдөг.
4. Хүнсний зүйлүүдээ зөв хослуулан хэрэглэж байх. Ингэснээр хоол тэжээл хурдан гүйцэт боловсорч биед ашигтай байх болно.
Ингэж хоол хүнсээ зөв сонгож, зөв найрлагатай идсэнээр таны бие махбодь эрч хүчтэй, эрүүл чийрэг байх болно.
No comments:
Post a Comment