Цуврал - 1
Би эмч хүн биш, бас хоол судлаач, хоолны мэргэжилтэн ч биш. жирийн л нэгэн эрүүл амьдрахыг хүсэгч. Эрүүл байхын тулд яг яах ёстой юм бэ, өвчин гээч юм хаанаас үүсдэг юм бэ гэдгийг өөрийнхөө хэмжээнд ойлгохыг хүссэн нэгэн. Өвчинг "хэлж ирдэггүй хийсч ирдэг" гэж манайхан ярьдагч тэр хийсээд ирж байгаа өвчнүүдийг хүлээж авалгүйгээр блок тавьж болдог л байж таараа....үүний тулд биеэ бэлдсэн байх хэрэгтэй. Хүний бие организм бол ерөөсөө л компютер гэсэн үг.....энд 1 үйлдлийн систем гэмтлээ гэхэд л дараа дараагийнх нь бүгд гэмтэж гацдаг бол хүний махан бие үүнтэй яг ижил. 1 эрхтэн өвчиллөө гэхэд бусад эрхтэнүүд гэмтдэг. Яагаад гэхээр мэдээж бүх эрхтэнүүд уялдаа холбоотой, дамжлага шаттай, дээрээс нь өвчилсөн эрхтэнийг эмчлэх нэрийдлээр хүчтэй антибиотикуудаар бөмбөгдсөнөөр зөвхөн тухайн 1 эрхтэнээ түр зуур аварч гал унтраасан хэдий ч бусад эрүүл байсан эрхтэнүүдийг давхар гэмтээчдэг. Хүн өөрийхөө хэрэглэж байгаа компютераа гадны халдага, вирусүүдээс хамгаалж вирусны эсрэг программ аль л сайныг нь суулгаж хамгаалдаг шигээ эрүүл мэндээ гадны халдлага халдваруудаас асар сайн хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Үүний тулд яах ёстой вэ гэвэл хамгийн түрүүнд биеийн дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Дархлааг сайжруулах хамгийн энгийн арга нь зөв амралт юм. Сайн унтаж амрахад дархдаа сайжирдаг. Их унтсанаар амрах биш харин ч ядаргаанд орж магадгүй тул богино ч гэсэн бөх бат унтдаг байх хэрэгтэй. Бөх нойртой байхын тулд ямар нэг стрессгүй байх хэрэгтэй. Мөн инээд хүний дархлааг сайжруулдаг. Үнэн сэтгэлээсээ 2 минут тас тас инээхэд хүнд маш шх ашиг тустай гэдэг нь нотлогдсон байдаг. Хүн инээхэд элэг баярладаг, нас уртасдаг, хөгшрөлт удааширдаг, дархлаа нэмэгддэг гээд асар олон ашиг тустай учраас өдөрт 1-2 минут тас тас хийтэл инээж сурах хэрэтгэй. Ялангуяа ганцаараа байх үедээ ингэж инээж байх нь ямар нэг ичгэвтэр, гаж зүйл ердөө ч биш, харин ч өөртөө эрүүл мэндийн хөрөнгө оруулалт хийж байнаа гэдгийг ойлгоорой. Хэн нэгэн чамайг айлгүй, галзуу энээ тэрээ гэж хэлбэл хэлж л байг, гол нь та өөртөө эрүүл мэнд бэлэглэж байгаа учраас хэн нэгнээс эмээх хэрэггүй. Үүнээс гадна ус сайн ууж байх хэрэгтэй. Ус нь хүний биед байгаа хорт бодисуудыг биеэс хөөн зайлуулдаг учраас дархлаа сайжруулахад их үүрэгтэй.. Хөдөлгөөн гэж өнөө цагт ховордсон зүйл чинь бидний биед асар хэрэгтэй зүйл гэдгийг мартаж болохгүй. Заавал зааланд очиж жиймэнд хичээллэж байж хөдөлгөөнтэй байдаг юм шиг тэгж хөдөлгөөн хийх зав алга гэж олон хүн ярьдаг. Шатаар гарахдаа л лифт хүлээлгүй дээшээ доошоо алхчихдаг байх нь хамгийн энгийн хөдөлгөөн юм.
хэрэгтэй мэдээлэл байна
ReplyDelete