Дунд сургуулийн хүүхдүүдийн үдийн цай хөтөлбөр 1 талаар сайшаалтай боловч нөгөө талаар бага насны хүүхдүүдэд эрүүл бус хоол унд өгч байгаад бас эмзэглэмээр... Өлсөж байснаас дээрдээ....цатгалан л байвал юу ч өгч байсан яахав дээ, байхгүйд орвол өгч байгаа нь их юм гэж бодож байгаа хүн байж болох юм.
Гэхдээ ийм хоол унд өгч үр хүүхдүүддээ ирээдүйд нүүрлэх өвчнийг тооцоолохгүй өнөө маргаашийнхаа биеийн амрыг харж байсанд орвол бараг өлсөөд явж байсан нь ч дээр юм шиг. Өгч байгаа хоолных нь бүтэц найрлага буруу, хүүхдийн биед хоол болохоосоо хор болохоор их буруу найрлагатай хоол идүүлж байгааг өөрчилмөөр. Тэр өгч байгаа чихэр сахартай боов, тосонд чанасан боорцогныхоо оронд ядаж 1 зүсэм бүтэн үрийн хар талх өгчихвөл илүү шим тэжээлтэй байх. Жүүс, сүү мэт удаан хадгалдагдах зориулалтай бүтээглэхүүн өгөхийг болиулмаар санагддаг. Тэрний оронд ээдэм, аарц, бяслаг, тараг гэх мэт кальци уураг ихтэй цагаан идээгээ идүүлж байхсан даа.
No comments:
Post a Comment